”Нийслэлд биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлав
2018/06/14
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд ” Биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн төслийг Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Энэ дэд хөтөлбөрийн гол зорилго нь нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн биеийн тамир, спортын ажил үйлчилгээ, орчин нөхцлийг сайжруулахад оршиж байгаа юм. Дэд хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 53 арга хэмжээг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.