Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2018.06.13/ С.Баярцогт, Б.Бямбасайхан нар холбогдох хэргийг хэлэлцлээ. Өмнөх өдөр нь прокурорын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хангаж, шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэр гаргасан байна.
Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа бусдад илт давуу байдал өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд цагдан хорьсон билээ. Түүнээс хойш хоёр ч удаа цагдан хорих хугацааг сунгасан юм. С.Баярцогт ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид 74 хоног саатуулагдсан бөгөөд энэ хугацаанд 10 кг гаруй турсан, биеийн байдал сайнгүй байгаа, хоригдох хугацаанд 3-4 удаа байцаалт авсан гэх мэдээллийг түүний өмгөөлөгч Г.Орхон хэлжээ.
Харин “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж байгаа юм.
Б.СЭЦЭН
Сэтгэгдэл байхгүй байна