Шашны зан үйлд оролцсон цагдаагийн дарга нарт сахилгын шийтгэл ногдуулжээ
2018/07/03

Цагдаагийн алба хаагчид шашны зан үйлд оролцлоо гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/476 дугаар тушаал гаргаж, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан, Ховд аймаг дахь цагдаагийн газрын Дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажав нарт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулжээ.

Мөн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдлагуудад Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар улс төрийн нам эвсэл, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн алба хаагчийн хувьд оролцохгүй байхыг үүрэг болгов.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • цагдаа
    ёстой төрийн цагдаа байна даа ийм ч шившиг болох гэж бүгдийг нь түмний өмнө бууд, залилан хийж байгаа бузар хулгайчийг баривчлахын оронд өмнө нь мөлхөж залбирч байгаа хөлдүү толгойтой цагдаа, байгууллагыг тэжээх хэрэг байхгүй, татан буулга
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • sara
    zov..zov,bur horih arga hemjee avah heregtei.arai dendlee
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • Иргэг
    Ккк... Энэ одоо ямар аймгийн ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ВЭ... ИЧМЭЭР ЮМ ДАА...
    2018 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Ямар ч ядуухан сэтгэлгээтэй хүмүүс дарга хийдэг юм дээ.
    2018 оны 07 сарын 04 | Хариулах
  • irgen
    yaanaa, yamar ichmeer yum be, arai ch dee. manai tsagdaagiinhanii baij baigaa tsarai mon doo
    2018 оны 07 сарын 04 | Хариулах
Сонин хачин