Паркийн захирал “Ослын хариуцлагыг би өөрөө хүлээнэ” гэжээ
2018/06/14

Хүүхдийн паркт өчигдөр /2018.06.13/ тоглоом эвдэрсэн осол гарч, дөрвөн хүүхэд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. 8-12 насныханд зориулсан гэх “Агаарын хөлөг” тоглоом ажиллаж байх явцад нэг кабин унаж, кабинд сууж байсан дөрвөн хүүхэд ГССҮТ-д хүргэгдсэн юм. Дөрвөн хүүхдийн хоёр нь хүнд гэмтэж, хоёр нь хөнгөн зэргийн бэртэл авчээ.

Ослын дараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс, мэргэжлийн хяналтын байцаагч нь ослын газарт шалгалт хийсэн. Одоогоор албан ёсны тайлбар, дүгнэлт гараагүй байна.

Ослын талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батнягт “Хэргийн газар цагдаагийн бие бүрэлдэхүүн ирсэн ажиллаж байна. Мэдээж хэрэг хариуцлагаас зугтах шаардлага байхгүй. Хариуцлагыг гүйцэтгэх захирал би өөрөө, мөн тухайн үед ажиллаж байсан аюулгүй байдлын ажилтан хариуцна” гэж News.mn сайтын сэтгүүлчийн асуултад хариулжээ.

“Агаарын хөлөг” тоглоомыг 2010 онд паркийн талбайд угсарч, тэр жилийнхээ есдүгээр сараас ажиллаж эхэлсэн аж. Тоглоомын насжилтын тухайд тодорхой заасан хугацаа байхгүй, засвар үйлчилгээнээс хамаардаг байна.

М.ЭНХЛЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин