Харин энэ бол хатагтай Сүхээгийн ганц хүүгийн гэргий Э.Мөнгөнцэцэг хэмээх бүсгүй. Нүүр зүсээрээ Анжелина Жолитой адилхан энэ бүсгүй Холливудын алдарт жүжигчин эмэгтэйн улаан фен төдийгүй косметик мэс заслын ачаар шүтээнтэйгээ адилхан царайтай, зарим талаараа илүү үзэсгэлэнтэй болсон хэмээн найз нөхөд нь ярьцгаадаг. Олон жил ганц бие амьдарсан Г.Баттүшиг ноёнтонтой суухын тулд алс хол Америкаас нэг л өдөр чемодантайгаа буучихсан бэрээ угийн чанд хатуу Сүхээ хатагтай хатуу гараар хүмүүжүүлсэнийх нь дээдсийн дэггүй охидтой шоудах дуртай бэр нь энэ зуршлаасаа ангижирсан гэдэг.
Тэрээр хүний голомт залгах ганц хүүд 2 хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд нөхрөөсөө “Улаанбаатар” их дэлгүүрийг бэлгэнд авсан. Дэлгүүрээ хариуцан ажиллуулдаг Э.Мөнгөнцэцэг нэгэн үе үйлчлүүлэгчтэйгээ хэрүүл зодоон хийсний улмаас хэвлэл мэдээлэлийн баатар болоод байсан цаг саяхан. Харин эл хэрэг “найрсаг Улаанбаатар” их дэлгүүр гэх сурталчилж эхэлсэнээс хойш мартагдаж ,найрсаг хатагтай Э.Мөнгөнцэцэг хочтой болсон билээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (15)