Онцлох контент: Тунгалаг бүсгүйн мөрөөдөл биелжээ
2015/05/06

Нэгэн гэгээн сайхан мэдээ цахим орчинд тарж буйг бид өнөөдөр онцоллоо. “Танайд хоноё” нэвтрүүлгийн баатар Б.Тунгалаг бүсгүйн хөвгүүд төрсөн эцгийнхээ халамжинд өсөж буй аж. “Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог” хэмээн бор гэртээ цэмцийж суусан тэр бүсгүйн дүр төрх, үг үйлдлийг одоо ч хүмүүс дурссаар байдаг. Хөвгүүдэд юу тохиолдсон бэ?

"Танайд хоноё" шилдэг нэвтрүүлэг байж чадсан. Б.Тунгалаг бүсгүйн хөвгүүд аавынхаа асрамжид өсч байна

ХОЁР ХҮҮ НЬ ААВЫНХАА АСРАМЖИНД ХАМТДАА АМЬДАРЧ БАЙНА

Одоогоос долоон жилийн тэртээ Тунгалаг бүсгүй хүнд өвчний улмаас хоёр бяцхан хүүгээ орхин хорвоогоос буцсан. Хүнд өвчнөө огоорон, балчир үрсийнхээ төлөө хатуу бүхнийг сөрсөн эгэлхэн бүсгүйн амьдрал үзэгчдэд ихийг бодогдуулсан билээ. “Танайд хоноё” нэвтрүүлгийн маргааш “MN 25 дугаар суваг” телевиз дээр бөөн хүмүүс ирчихсэн, мөнгө төгрөг байгаа бүхнээ сарвайж зогссон. Гуравхан цагийн дотор 10 сая төгрөг цуглуулсан анхны нэвтрүүлэг “Танайд хоноё” болсон. Архи уудаг хэцүү нөхөд ч “Ахын дүү сэтгэлээр унахгүй шүү” гээд уйлан Тунгалаг бүсгүйд 100 төгрөг гэлтгүй байгаа мөнгөө өгч байсан ажээ.

Сэхээний орон дээр хэвтэж байхдаа хүртэл уйлаагүй бүсгүй “Хүнд үхэх шалтгаан олон бий. Би энэ өвчнөөр үхэхийг хүсэхгүй байна” гээд хүн болгон уйлаад тэвэрч байхад өөдөөс нь инээд алдсаныг бодох тусам сэтгэл эмтрэх. “Над шиг мянга мянган Тунгалаг байгаа. Эмнэлэг бараадаж, эмч нарыг хэрхэн царай алдах ямар хэцүүг би мэднэ ээ. Тиймээс хавдартай хүмүүст туслах төрийн бус байгууллага байгуулъя. Надад мөнгө байна, үүгээрээ сан байгуулья” гэж ярьж байсан нь түүний сүүлчийн мөрөөдөл хүсэл байж.

“Үхтэл үр харам” гэдэг. Бүсгүй эмнэлгийн орон дээр үхэлтэй тэмцэлдэж байхдаа “Миний хоёр хүү гэртээ байгаа. Хүмүүсээс цэцэрлэгт явуулах уу, сувилалд байлгах уу” гэсэн саналууд ирсэн. Одоохондоо зөвшөөрөөгүй. Хамгийн гол зорилго маань эдгэрэх учраас хоёр хүүгээ одоохондоо гэртээ байх нь дээр гэж үзээд хүн гуйгаад харуулж байгаа. Эмнэлэгт хэвтэж байгаа болохоор эдгэрээд ирнэ гээд л хүлээж байгаа байх” хэмээн санаашран өгүүлсэн гэдэг. Зовлонт амьдралын хатуу буулганд цөхрөөгүй Тунгалаг бүсгүй монголчуудынхаа өрөвч нинжин, өгөөмөр сэтгэлд гүнээ талархсан байдаг.

-ХӨВГҮҮД ХЭДИЙНЭ ТОМ БОЛЖЭЭ-

Өвчиндөө шаналавч үр хүүхдэдээ түүнээ үзүүлэхийг хүсээгүй бүсгүйн хүүхдүүд өсч том болжээ. Уг нь Тунгалаг бүсгүй хүүхдүүдээ асрамжийн газарт өгнө гэж ярьж байсан аж. “Бусдын хүүхдүүд болж л байна. Миний хүүхдүүд ядаж өөрийнхөөрөө өсөг дээ, тэнд” гэж хүсч байж. Дөнгөж зургаа, наймхан настай ээжээсээ хоцорсон жаахан хөвгүүд өнөөдөр аавынхаа асрамжид эрүүл саруул өсч торниж буй юм байна. Тунгалаг бүсгүйг өөд болсны дараа жил аав нь хөвгүүдээ халамжиндаа авч, сайн хандаж, хүний зэрэгт хүргэнэ гэж амласан гэдэг.

Ээжээсээ өнчирч хоцорсон хөвгүүд хаана, хэрхэн амьдарч байгаа талаар монголчууд сураг чимээ тавьж суудаг. Өнөөдөр талийгаачийн хоёр хүү хотын захын гэр хороололд аав, өвөө, эмээтэйгээ даруухан амьдарч байгаа аж. Эхнэрээ хүнд өвчтэй үед хоёр нялх хүүхэдтэй нь орхиод явсан аав хөвгүүдээ хэнээс ч дутахгүй хайрлаж, өсгөж буй юм байна. Том хүү нь 15 настай. Харин дүү нь 12 нас хүрсэн.. Хоёулаа нэг сургуульд сурдаг, аавынх нь аав буюу өвөө нь тэдний сургуульд ээлжийн жижүүр хийдэг аж.

Тунгалагийн том хүү үг дуу цөөтэй, их дөлгөөн, хэрсүү, ухаалаг агаад басхүү гомдомтгой, зөөлөн талдаа гэнэ. Тооны хичээлдээ их сайн, математикийн олимпиадад амжилттай оролцдог. Сургуулийнхаа авьяаслаг сурагч медалиар шагнуулсан байна. Сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох дуртай. Өөрөө эмч болно гэж ярьдаг аж. Дүү нь ахыгаа бодвол хөдөлгөөнтэй, сэргэлэн, их сахилгагүй гэнэ. Бөх болно гэж ярьдаг. Хөвгүүд хоорондоо их сайн. Эмээгийнх нь бие тааруу, өвөө нь л голдуу хоёр хүүдээ анхаарал халамж тавьж, олон жил хань бараа болж явахыг илүүтэй хүсч яваа ажээ.

Аав нь ганц бие яваа гэнэ... Эр нэг алдаа л биз. Эргээд хүүхдүүддээ очих сэтгэлийн тэнхээтэй байсан нь л чухал. Одоо хүүхдүүд төрсөн эцэгтэйгээ байгаа болохоор ээжийгээ санагалзах нь харьцангуй бага байгаа биз ээ. Гол нь хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж чадаж гэмээнэ амьдралд хоргодон хоргодон буцсан Тунгалаг бүсгүйн хүсэл биелэх билээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (127)

  • Zochin
    Yavaad ugsniih ni daraa aldaagaa uhaarchde
    2016 оны 01 сарын 21 | Хариулах
  • dolgor
    medee medeenii deed medee ene l bndaa
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • togtool
    Saihan medee bna.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • $eA
    Үр хүүхдээрэээ бахархах цаг ирнээ.2 хүүгээ л тэнгэрээс харж суугаа байхдаа. Уйлав ..............
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин
    тэр муу нөхөр байсан байж болно ,харин 2 хүүдээ төрсөн эцэг нь шүү дээ гэж сэтгүүлч Алтантүрүүү хэлж байсаан,ухаантай бүсгүй байж дээ
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин
    2 huud aav ni bish uvuu ni l ih tus dem bolj harj handaj usguj bgaa um bishuu, ter etseg mal sig amitan ehnertee tolgoigoo meduuleed suudiin gej oilgoloo, usch yavaa 2-iin 2 eregtei huuhduud shd, ted odoo shiljiltiin nasandaa yavj bgaa bolohoor tun bolgoomjtoi, uhaalag handaj zuv tuluvshuuleh heregteig haa haanaa anhaarch oilgoosoi doo, eej ni huuhduudee tengerees harj zalj yavaa bhaa, bi aavd ni bish emee uvuud ni l bayarlalaa gej helmeer bn, 2 huudee eruul enkh sn shniig husie, ta 2 amidrliin hatuug tuulj amsan bolohoor dahin buu zovoosoi gej zalbiraya
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин
    ta urid n aldsan ch aldaagaa uhaarch bn gdg mash tom amjilt. buh hairiig ger buldee
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • naraa
    ger buldee buhnee zoriularai
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • zochin
    aab ni sain l yum bna haa negteegees haraad amid uedee gomdoj bsan gomdol ni tailagdaj bga bh daa hoorhii. bogino amidrah bj heniig ch dord vzelgui gomdoolgui saihan amidrah ni l zov doo humuus mini
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • zochin
    aab ni sain l yum bna haa negteegees haraad amid uedee gomdoj bsan gomdol ni tailagdaj bga bh daa hoorhii. bogino amidrah bj heniig ch dord vzelgui gomdoolgui saihan amidrah ni l zov doo humuus mini
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Сайхан хүүдүүдэд нь энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсие Мөн хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байгаа аавд нь амжилт хүсие Энэ нэвтрүүлгийг хөтлөн олон түмний хүртээл болгосон сэтгүүлч Алтантүрүүдээ ажлын амжилт аз жаргалыг ерөөе
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин
    сайхан мэдээ бнаа,аавд нь талархая,хөвгүүдийг аз ивээг
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Болдоо
    Сайн аав байна, бүү шантар, аав хүүгийн хайрын холбоос бас чухал шүү,,,
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Хаа НЭГЭН ГАЗРААС ТЭР ТЭНГЭРЭЭС Ч ЮМУУ ХАРЖИЛ ЯАВАА ТЭР ХҮНД ТӨЛӨХ ӨР БОЛ ХОЕР ХҮҮХДЭЭ ЗӨВ ХҮМҮҮЖИЛТЭЙ ХҮН БОЛГОХ ТЭГВЭЛ ТЭР ХҮН ЧАМД БАЯРЛАХ Л БАЙХ ЧИ САЙН ААВ БАЙГААРАЙ ТА БҮХЭНД АМЖИЛТ АЗ ЖАРГАЛ
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • tseegii
    Sain uil delgereh boltugai
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Зев яббал зеелен зеелен замбуулин гэж эцэг эх сайн уйл хийж байхад vр хvvхэд сайн л явна
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • гоё юм
    Хаяад явсан ч гэсэн өнчрөөд хоцроход нь ирсэн байна сайн л аав юм хүнд алдах .м байлгүй л яах вэ монгол эрчүүд ухаантай шүү дээ
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • emegtei
    amidda bie bienee hairla geed baihad tyrhen ireed butsahad ni yund zovoovdoo chi. 2-iin2 hyyhed zayagaad baihad hamtdaa zovlongoo tuulj chadaagyi muu eree chi . hyyhdyydiin chini setgeliin muhart gomdol baidag l baihdaa.
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • zochin
    Az jargal sain saihniig husen eruuy
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • naraa
    hoyr huurhun zagnaj zodohgui shn humuus bolgooroi l gj husie tesver tevcheerguigeesee erchuud ymar muhai aldaa gargaj ba 3.han nastai 4hun nastai gd sana da uneher aimar tim bhor huhde zodoh zagnah geh met shiitgel erduu bj bhgui ee. hoyr huurhun urd sn shn eruul enh ih amjiltig eruue
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Iim aguu setgeliin hattai mynga myngan eej bgaa hunii amidral gj ter chigere beleg uilah ineeh odor zwl irdg ym
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Iim aguu setgeliin hattai mynga myngan eej bgaa hunii amidral gj ter chigere beleg uilah ineeh odor zwl irdg ym
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Iim aguu setgeliin hattai mynga myngan eej bgaa hunii amidral gj ter chigere beleg uilah ineeh odor zwl irdg ym
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Монголын сайн эцэг эхчзүд олон болоосой .олог хүүхдүүд сайн эцэг эхтэй аз жаргалтай амьдраасай ! Тийм үү
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • хүүхэд урмаар хүмүүждэг
    Манай монголийн үрс олон болтугай !гэхээсээ илүү монголын эцэг эхчүүд битгий хүүхдээ өнчрүүлээсэй битгий дарамт үзүүлж загнах зодохыг хатуц цээрлэж сцрааёай хүүхдүүдээ хайрлаж сайн хүмүүжил үзүүлдэг эцэг эх олноос олон болж арвижаасай!
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • хүүхэд урмаар хүмүүждэг
    Манай монголийн үрс олон болтугай !гэхээсээ илүү монголын эцэг эхчүүд битгий хүүхдээ өнчрүүлээсэй битгий дарамт үзүүлж загнах зодохыг хатуц цээрлэж сцрааёай хүүхдүүдээ хайрлаж сайн хүмүүжил үзүүлдэг эцэг эх олноос олон болж арвижаасай!
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • хүүхэд урмаар хүмүүждэг
    Манай монголийн үрс олон болтугай !гэхээсээ илүү монголын эцэг эхчүүд битгий хүүхдээ өнчрүүлээсэй битгий дарамт үзүүлж загнах зодохыг хатуц цээрлэж сцрааёай хүүхдүүдээ хайрлаж сайн хүмүүжил үзүүлдэг эцэг эх олноос олон болж арвижаасай!
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • хүүхэддээ сайн үлгэр дуурайл үзүүл
    Аав минь та хүүхдүүдээ ыитгий загнаарай,бас битгий зодоорлй та ч бас алдаа гаргаж байсан шүү дээ. Үүнийг л хүсье.сайн хүүхдүүд байна .сайхан амьдарнаа.
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • хүүхэддээ сайн үлгэр дуурайл үзүүл
    Аав минь та хүүхдүүдээ ыитгий загнаарай,бас битгий зодоорлй та ч бас алдаа гаргаж байсан шүү дээ. Үүнийг л хүсье.сайн хүүхдүүд байна .сайхан амьдарнаа.
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин
    Энэ 2 хүүхдийг ээж нь аавд нь өгөх дургүй байсан. Аавдаа очсон сайн байгаа л гэж бүгд бодож байгаа. Сайн л байгаасай аав нь нас яваад ухаан суусан бол 2 хүүхдийнхээ төлөө зүтгэж л яваа байх явах ч ёстой. Ээж нь өвчтөй мөртлөө л ямар сайхан хүн байлаа. Одоо ч тэр Энхтуяа билүү тэр авгайг хүмүүс таньж мэдэхгүй ч жигшиж яваа жигшүүртэй муухай авгай харин ТУНГАЛАГ богинохон ч гэсэн гэгээн мөртэй хүний хайр татаж амьдарсан шүү 2 хүүхдэд нь сэтгэлийн их хаттай байгаараа сайн хүний хүүхэд сайн л явна шүү
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
Сонин хачин