Хосууд үерхэж, болзоод багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд “Чонон сүлд”-ийг хүртэл шөнө дундын 23 цагт сугадалцанхан үзснийг бодоход харилцаа нь ёстой ид халуун дээрээ байгаагийн шинж...
Асашёорюү Д.Дагвадорж гэж ардын баатар бүү хэл дэлхийн од болсон нэгэн сумочийн амьдрал, алхаа гишгээ үргэлж бидэнд сонин, содон байсаар ирсээн. Даанч нэг тод араншинтай, тодорхой алдар нэртэй болохоор түүнтэй холбоотой юм бүхэн тунчиг сонирхол татам байдаг нь аргагүй ээ. Ядаж байхад анхны хайрын түүх хэлхсэн хөөрхөн гэргий Г.Тамираасаа 2 хөөрхөн хүүхэдтэйг хэлэх үү, тэдний салалт 100 саяар үнэлэгдлээ гэж Японы хэвлэлүүд шуугиж байсныг хэлэх үү, энэ хугацаанд гэр бүлтэй нь холбоотой мэдээллүүд л хамгаас их хандалт авдаг сэдэв байсаар ирэв. Ямартай л од болж, олонд танигдах гэсэн яахаас ч буцахгүй бас бус хүүхнүүд түүнтэй нэр холбогдож, хиймэл сенсааци үүсгэж байхав. Тэгсээр сүүлдээ Асашёорюүгийн хүүхнүүд ч сонин байхаа больсон нь үнэн биз.
Гэхдээ энэ удаад дуулгах мэдээ маань үнэхээр нэг HOT сенсааци шүү. Цаад Асашёорюү чинь жинхэнэ гэргий болох бүсгүйгээ гэр орныхондоо танилцуулсан байна. Бүр цагаан сараар дагуулж ирэн, аав ээж, арал төрөлдөө золгуулсан тэр бүсгүйг Б.Лагшми гэнэ. Яагаав, Р.Будын хүү Б.Шандас гэж шалиг нь дэндсэн гэгддэг нөхөртэй нэг хэсэг нэр холбогдож байгаад хаячихсан бүсгүй гээд байсгээд л манай дуранд өртөөд байдаг, нэр шигээ өвөрмөц царайтай төлөв байрын бүсгүй шүү дээ.
Хөлийн үзүүрээс үснийхээ уг хүртэл өвч брэндээр гоёдог энэ залуу бүсгүй зүгээр нэг хувцасны гол биш гэнэ лээ. ЭМШУИС-ийг онц дүнтэй дүүргэж, сургуульдаа урилгаар багшилдаг. Эцэг эх нь ч хур баян, хөрөнгө бэл зузаан улс байдаг юм гэсэн. Хосууд үерхэж, болзоод багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд “Чонон сүлд”-ийг хүртэл шөнө дундын 23 цагт сугадалцанхан үзснийг бодоход харилцаа нь ёстой ид халуун дээрээ байгаагийн шинж.
Тэдний гал халуун дурлалын талаарх цоо шинэ мэдээлэл “Гранд” сэтгүүлийн шинэ дугаарт хэвлэгдсэн байна. Асашёорюүгийн гэр бүлийнхэндээ барьсан гэнэтийн сюрпризийг та “Гранд”-ын шинэ дугаараас уншаарай.
Б.Ялгуун
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (276)