Монголын загварын ертөнцийн тайзнаа 1990-ээд оны эхээр гарч, үеийнхээ залууст сайхан бие, гоо үзэсгэлэнгээ гайхуулж явсан ихэр эгч дүүс С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг нар хүний нутгаас эх орондоо хөл тавиад удаагүй байна. 15 жилийн дараа анх удаагаа шахуу эх орондоо ирж удаан хугацаагаар байж байгаа эгч дүүс маань ээж эгчийнхээ хамтаар эмэгтэйчүүдийнхээ баяраа тэмдэглэсэн бөгөөд цаашдаа суурин байхаар төлөвлөөд байгаа гэнэ лээ. Тэднийг нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсаны охид гэдгээр нь загвар төдийгүй Монголын урлагийнхан андахгүй билээ. Тэгвэл С.Ижилцэцэг нь Нью-Йорк хотод төгөлдөр хуурчаар ажиллаж байгаа бол С.Ихэрцэцэг нь Испанид хаан хуурын багшаар ажиллаж багагүй хугацааг үдээд байгаа аж. Том эгч С.Саянцэцэг нь ХБК-д багшилж байгаа бол удахгүй хоёр дүү нь эгчийнхээ араас ирж эх орондоо суурин байхаар төлөвлөөд байгаа гэнэ шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (10)