
“Хувьсал” продакшны “партизан” гэж хэлсэн ч болохоор жүжигчин Н.Цэнгэлжаргал өчигдөр СТА цол тэмдгээр энгэрээ мялаав. Н.Цэнгэлжаргал топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр, A-Capella хамтлагийн гишүүдтэй нэг үед мөр зэрэгцэн ажиллаж явсан гэдгээр хүмүүс илүүтэй мэднэ.

Түүний экс нөхөр A-Capella хамтлагийн дуучин Б.Одбаяр топ Пүүжээтэй байнга холбогдон бичигддэг байсан ч бүсгүй эрс үгүйсгэдэг. Гэргийгээсээ салсан даруйдаа “Tv Cocktail”-ийн Н.Цэнд-Аюуштай дотноссон нь ил болсон Одко энэ романсаа ч удаан хадгалж чадаагүй.

Ямартай ч унаган багаас ээнэгшин дассан оюутны ангийн залуутай амьдрал зохиогоод хөөрхөн охинтой үлдсэн ганц бие ээж дараагийн амьдралдаа яаралгүй ажлаа л урдаа тавьж яваа. Нэг алдсан юм чинь юундаа ч яарах вэ гэж боддогоо тэр нуудаггүй.

“Амьдралын амт”, “Чонын алтан шагай”, “Жексон амьд” кино, “Хувьсал”-ын уран бүтээлүүдээр үзэгчдийн танил болсон Н.Цэнгэлжаргал “Зүрхээр наадагч” киноны нээлтэн дээр ийнхүү энгэрээ цоолов. Өөрөө л төлөв болохоос урлагт хөл тавьсан цаг хугацаа нь багагүй урт юм билээ. Шинэхэн СТА-даа баяр хүргэе.

Д.Сэргэлэн
Сэтгэгдэл байхгүй байна