“Москва комплекс”-ийн эзэгтэй
2014/08/09

Загварын ертөнцөд хэдийнэ орон зайгаа бататгасан “Эра” Д.Эрдэнэтуяа залгамж халаадаа бэлтгэн дуулиан шуугиан багатай амьдрах болсон. Д.Эрдэнэтуяа 1995 оны миссийн тэмцээнд оролцож, мөнгөн эрдэнийн титэм хүртсэнийхээ дараахан хуримаа хийж өөрийнхөөрөө аз жаргалыг бүтээсэн нэгэн.

Тансаг харш, үнэтэй унаа гэхээсээ амьдралын энгийн аз жаргалыг хүсэмжилдэг энэ бүсгүйг амьдрал дээр тун энгийн, хүнтэй нийцтэй харьцдаг гэж сайн танил биш хүмүүс ч магтах нь олонтаа. Байгаагаараа л байхыг эрхэмлэдэг Эрка хүүгийнхээ ааваас өрх тусгаарлаад багагүй хугацаа өнгөрсөн. Аав нь хүүтэйгээ байнга уулзаж, экс гэргийдээ хамтдаа амьдралаа дахин шинээр эхлүүлэх санал тавьж байсан удаатай. Улмаар Эркагийн нөхөр одоо ч ганц бие хэвээр АНУ-д амьдардаг юм билээ.

Д.Эрдэнэтуяа дөрвөн охинтой айлын дээрээсээ хоёр дахь нь. Түүний эгч, дүү хоёрыг бид танилцуулж байсан билээ.

Харин энэ удаад Д.Эрдэнэтуяагийн дүү Д.Ариунтунгалагийг анхлан танилцуулж байна. “Хясаанд нуусан сувд” мэт тун нууцлаг энэ бүсгүй Германд сурдаг дүү нь Монголд тайлан тоглолтоо хийхэд ирээгүй тул хэвлэлийнхний хурц харааны гадуур үлдсэн хэрэг.

Д.Ариунтунгалаг “Москва комплекс” ХХК-ийн захирал С.Батсүхийн гэргий. “Москва” их дэлгүүрт байрлах “Эми спа” салоныг энэ бүсгүй хариуцан ажиллуулахын зэрэгцээ хэдийнэ байнгын үйлчлүүлэгчидтэй болсон юм билээ. Салон гэхээр л зөвхөн охид бүсгүйчүүдийнх байдаг ойлголтыг Д.Ариунтунгалаг эвдэж, гэр бүлийн спа хэлбэрээр салоныхоо үйл ажиллагааг явуулдаг.

Харин С.Батсүх мөн л нууцлаг эрхмүүдийн нэг. Засгийн газраас хэрэгжүүлсэн 40 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс нэлээн том “бялууны зүсэм” хүртсэнээр түүнийг хүмүүс цухас төдий мэддэг.

Тус компанийн хувьд СХД-ийн нутаг дэвсгэр буюу Орбитоос “Найрамдал” зуслан хүрэх зам дагуу Баянголын аманд хороолол барихаар төлөвлөж байсан. Тухайн үед Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаагүй газар дэд бүтэц татаж 15 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснөө Засгийн газар мэдэгдэж байсан.

С.Батсүх 2001 онд хотын захирагч М.Энхболдын захирамжаар Баянголын аманд 91 га газрыг авч 2008 он хүртэл 25-40 сая төгрөг төлж ирсэн. Улмаар олон жил мөнгө төлж ирсэн газар нь маргаан гарч НЗДТГ, Удирдлагын академитай газраа булаацалдаж хэсэгтээ шуугиан болж байв даа. Энэ талаараа хэвлэлийнхэнд хандаж байсныг нь эс тооцвол С.Батсүх тун нууцлаг хүн.

Ямартаа л энэ зургийг дарах үед хүчтэй эсэргүүцэж байснаас үзэхэд хэвлэлд “харшилтай” бололтой. Угаас барилгын салбарынхан бусад салбарынхаа бодвол их төлөв, олны нүдэнд өртөөд байдаггүй эгэл даруу хүмүүс байдаг. СХД-т өнгө үзэмж нэмдэг “Москва хороолол” С.Батсүхийн нэг бүтээн байгуулалт. “Москва” хороолол, “Москва” их дэлгүүр гээд түүнтэй холбоотой юм бүхэн “Москва” нэртэй шахуу.

Мисс эгчтэйгээ тун төстэй Д.Ариунтунгалаг яг л Эркагийн нэг хуулбар гэмээр байгаа биз дээ. Нүд хөмсөг нь эгч дүү биш гээд хэлчих вий гэсэн шиг тун адилхан эдний гэр бүлийн охид үнэхээр “дэгжин нүдэнгүүд” юм гээч.

“Эра” Д.Эрдэнэтуяа нэгэнтээ “Учиргүй баян тансаг амьдрал амттай санагддаггүй. Тиймдээ ч бусдын адил энгийн амьдрах дуртай. Баян амьдрал хүнийг бэлэнчлэх, гайхуулах сэтгэлгээнд сургадаг. Амьдралын төлөө тэмцэх тэмүүлэлгүй болгодог болохоор тэр” гэж ярьж байсан.

Түүний дүү ч гэсэн “Москва комплекс”-ийн захирлын гэргий болсон атлаа биеэ тун даруу төлөв байдлаар авч явдаг юм билээ. Эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэнг ямар ч үнэтэй брэнд, тансаг хувцас, хацар гоодох энгэсэг орлошгүй юм.

Хүний амьдрал өөрийн гэсэн учиг, зангилаатай байдаг. С.Батсүхийн хувьд өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд томоо болсон хүүхдүүд нь компанид нь ажилладаг. Хэдий тус тусын зам мөрөө хөөсөн ч хүүхдүүдийнхээ боловсрол, ажил, мэргэжилд дээд зэргээр анхаардаг халамжтай аав хэмээн ойр тойрныхон нь ярилцах юм билээ.

Нөхрөөсөө дутахгүй өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөж яваа Д.Ариунтунгалаг бүсгүйг хариуцсан ажилдаа тун нямбай ханддаг, үнэтэй брэндийн хөнжлөөр хөлөө хучиж гэрийн үйлчлэгчээ зарсан шигээ суух авхай нараас тэс өөр гэж ойр тойрныхон нь үнэлдэг гэсэн.

Д.Эрдэнэтуяагийн эгч дүүс бүгд өөр өөрийн ертөнцтэй, баярхал тансаглалд төдийлөн дурладаггүй, хамгийн гол нь хөдөлмөрч байдлаараа хоорондоо бас тун адилхан юм. Гоо үзэсгэлэн, хөдөлмөрч чанар, эдийн шуналгүй байхад эмэгтэй хүнд үүнээс илүү чимэг бараг хэрэггүй гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй болов уу.

                                                                                                                                     Д.Сэргэлэн

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (11)

  • Зочин
    Батсүх жаахан луйварчин байдалтай л юманд ханддаг их явуургүй луйварчин
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Энэ Батсүх архи уухаараа их агсам тавитар муутай хүн байна лээ
    2015 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Ягаан гажид
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин
    batsux luivaraaraa ovoo bayjijee,aimshigiin xuuxemseg er , anxnii exneree ix ch zovooson do,nugel nudeeree garax baix da
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин
    одоо солих цаг нь больж.доороосоо 2 дах зураг бол бүүр хаях цаг болсонг харуулж бна
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин
    aan harin tiim bna ontsgyi l hyyhen bna sh de Erdenetuya ch gesen tiim goe hyyhen bish shyy dee ene baitgaa goeo, udii nasnii hyyenhyyd zunduul bna sh dee gol ni olnii haraad bainga baih geed yadchihsan iymnuud l bolohoos olnii tanil bish bol erdenetuyag hen ch toohgyi shyy de eeee
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • huurhii du...
    hadamtaigaa yavaldaj bsan yum bh da.esvel odoo boltol nuhriinhuu gerees yavj ,tusdaa garch chadahgui baij bgaad sayahan tusdaa garsan yum bol uu.lizengeer ch gesen bair avch chaddaggui yum bh da
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин
    ineed hurev aldaagui bicheechee
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин
    baagii ahaa ontsgui huuhen bnashdee
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин
    nuhriinhuu aavtai suuj baisan yumuu
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Эрка нөхрийнхөө ааваас өрх тусгаарлаад багагүй хугацаа өнгөрсөн.ха ха ха энэ хүүхэн чинь хадмынхаасаа нүүсэн,харин нөхрөөсөө салаагүй юм байна тээ
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
Сонин хачин