Хэн нь хэн бэ?
Монголын нийгэм, тэр дундаа улс төр ёстой халуун тогоо шиг буцалж, даргилсан зуны нэгэн сар ард хоцорч байна. Улс төр үргэлж л дуулиан шуугиантай байдаг ч энэ зуных арай онцгой. Өөрөөр хэлбэл ор хөнжил, эротик секс дуулианаар хачирлагдсан. Хүн төрөлхтний мөн чанар, мөнхийн сэдэв секс учраас сонирхолтой байгаа ч гэж жигтэйхэн. Гол дүрүүд нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин плюс Сарангэрэл, Хүнс хөдөө аж ахуйн экс сайд Х.Баттулга плюс Баатар, Анужин нар. Ингэхэд тэд бүгдээрээ секс скандалын эзэд байх юм.
Хэцүү ч юмаа даа, энэ чинь одоо. Секс, эротик сценгүй кино давсгүй хоолтой адил аа гэж. Нээрээ ч уяхан туяхан бүсгүй ааль, сэрэл мэдрэмж өдөөм сэтгэл догдлуулам тэр л агшингүйгээр кино урлагийг төсөөлөхийн аргагүй. Гэтэл саяхнаас яасан байх нь, нийгэм тэр аяараа horny байх болж. Ядахад бүсгүй хүн ороод ирэхээр улс төрийн амьдралын халж буцалж байгааг ээ. Шоронгоос гарч ирүүт цэмбийсэн амьтан сууж байхыг хараад эрчүүд “Хөөрхөн л охин байна” гэж Сарангэрэлийг өмгөөлсөн. Зарим нь энэ сэтгүүлч танай найз охидууд ч бас чам шиг хөөрхөн үү гээд асуучихгүй гэж шүүрс алдаж суух юм. Эгээтэй л хоригдож байгаа охидыг очиж эргэх нь ээ, эргэх нь. Сарангэрэл твиттерт үржиж, шинэ аккаунтууд нээгдэхэд тэр эрчүүдийн хуйлран дагаж байгааг. Гэтэл миний дагагч яасан, зургаа солин солин байж нэг юм дагуулж байгаа юм. Сүүлдээ “Намайг дагах гэж байгаа бүх САЙН АХ нарт энэхүү жиргээгээ зориуллаа” гээд байхад хүртэл хүн дагахгүй байгаа юм чинь. Одоо угаасаа сайн ах нэг ч үгүй болсон, бүгд нуугдсан. Харин Сарангэрэлүүд пээдийх цаг.
Г.Сарангэрэл
Ядахад Сарангэрэл дээр Баасанхүү очиж томрох юмаа. Гишүүн хүн чинь одоо 17-той охинд гэлтгүй хаа ч очсон төр юм байгаа биз дээ айн? Баргийн гишүүн хүн чам дээр ирэхгүй дээ гэж балчир охины өмнө амбицлаад бас нэг онигоонд оров. Хөөрхий, эр хүн л болсон хойно нэгнийхээ секс скандалын гол баатрыг харья гэж бодсон юм байгаа биз. /Надтай байж байгаад явсан гэж Сарангэрэл ярьсан. Яах гэж байгаад байсан юм бүү мэд/
Секс скандал гэснээс сард нэг секс од төрдөг боллоо. Эдийн засаг хямрахаар энэ сэдвээр “занималддаг” бололтой юмаа, энэ улсууд. Гараад хийе ажил олдохгүй, ганц залуутай суулаа хэрэглээг нь хангаж чадахгүй, ганц таваг хоол авахаар маргааш гэхэд үнэ нь өссөн байдаг. Энэ байдал бүсгүйчүүдийг байгаа ганц юмаараа бэлтэй эрхмүүдтэй наймаалцахыг уриалах болсон юмуу даа. Хамгийн сүүлд тодорсон од гэвэл “Би Цагаанбаатартай унтаад даруухнаараа л байсан” гэж зиндаархсан Нараа хэмээгдэгч охин болж байна. Түүнийхээрээ сургуулийнхаа сор бандитай унтсан охидууд “гошин шог” гэнэ. Унтахад, явалдахад, биеэ үнэлэхэд хүртэл зиндаа байна аа байна.
Цаашлаад хүнд хүчиндүүлэхэд хүртэл зиндаа байна. П.Энхмөнх хэмээх удам залгасан уяач, “Бентли” захиалдаг бэлтэй залуу бий. Гал голомтоо бадраасан ганган бийлэгжүү хархүү Г.Дэлгэрмаа гэгч хүүхний нүцгэн цээжний зургийг хараад сэтгэлийн жолоо алдарсан юмдаг уу. Ажил хэргээр уулзана гэж ар өврөөрөө битүү шил нь нэвт харагддаг оффист нь очоод дараад авсан юм байх. Хүүхэн хүчиндүүлсэн гэж дэвэн дэлхийгээр нэг зарлаж, ерөнхийлөгчид хүртэл +18 сэдвээр гомдол илгээсэн. Яг яасан ийснийг цагдаа нар тогтоох гэж мачийж байна л даа. Шинжлэх шингэнийг нь шинжлээд хүүхний дотуур хувцас шиншилж суух миний Монголын ядарсан цагдаа гэж. Сонин л байгаа юм даа, энэ хэрэг. Г.Дэлгэрмаагийн талаас бодсон ч дарж авсан гэх П.Энхмөнхийн талаас бодсон ч. Гэхдээ энэ мэдээ сайт дээр аль ч өнцгөөс бичигдсэн их уншилт, сэтгэгдэл авч байгаа нь уншигчид юугаар “цангасан”-ы илрэл вэ?

Х.Тэмүүжин
Олноороо идвэл ордонд орно, ганцаараа идвэл шоронд орно оо гэж. Х.Тэмүүжин багш чинь одоо тэгээд ганцаараа идэж байгаа “дурак” уу? Хөөрхий бас сайхан бүсгүйн үзэмжийг эр хүн юм чинь хардаг л байлгүй. Ямар нүдээ боогоод явалтай биш. Бүх хүнд ийм скандал байдаг, зарим нэг нь запастай амьдардаг болчихсон хорвоод тэр ганцаараа тагтаа байж чадах болов уу? Нэг тийм гэгээлэг энхийн цагаан тагтаа. Үеийн үед ажиллаад л ирсэн хүчний байгууллагын тогтсон хэв маягийг тэр эвдэж ёстой жинхэнэ самрах шиг болсон. Ний нуугүй хэлэхэд цагдаа нар энэ савлагааг арай чүү тэсэж байна. Ямартай ч Х.Тэмүүжин сайн улс төрч, мундаг сайд байж болох ч энэ сард хамгийн horny залуу байж чадлаа. Худлаа гэвэл хүн болгон түүний амрагаар тодорсон Сарангэрэлийг шүлэнгтэн ширтэж хөөрхөн сайхныг нь гайхаад байна. Миний нүдээр түүнийг минь хардаг ч болоосой гэдэг шиг эрчүүдийн нүдэнд ийм бүсгүй хөөрхөн, сайхан бололтой. Эсвэл сайдтай явсан нь түүнийг онцгойруулаад байна уу?
Х.Баттулга
Ай даа, Х.Баттулга. Тас хар шилний ард зүсээ нууж бизнесийн салбарт ач тач үзэлцэж явсан тэрээр одоо тулхтай улс төрч. Халуухан боди залуу, хаанаас нь ч харсан бүсгүйчүүд шүүрс алдан урд нь алчуураа унагамаар төрх түүнийх. Мань эр ордондоо л +18 шинжээнд багтах сайхан эрсийн нэг. Гараад явсан ч гал алдахгүй дээ, хаа ч. Тэр улс төрч болоод тохитой томоотой нэгэн болсонд олон бүсгүй харамсаж үсээ зулгаадаг биз. Хэвлэлийн шарласан хуудас сөхвөл “шилэн оймстой гейша ...” гээд л түүний скандалууд мэр сэр байна аа, байна. Ийм нэгэн халуухан улс төрч эрслэн босов. Ядахад хүүхнүүд түүнд талтайг хэлэх үү, Эби ерөнхийлөгчид загнуулан бүтэн 58 минут ямар ч хөдөлгөөнгүй булчин шөрмөсөө чангалж суусан зургийг нь тавин “Энэ хүн ямар гэм хийсэн юм бэ” гэж өмгөөлж сууна. Ядахад загнуулж байхдаа яаж тийм hot харагдаж чаддаг байна аа гэж дуу алдах бүсгүйчүүд ч олон байна билээ. Ер нь яг юу ярьсан нь чухал биш, юу шийдсэн нь чухал биш, ямар байрлалаар яаж суугаад хэрхэн харагдаж байгаа нь чухал юм биш үү. Нэг чөрчийсөн монш тэр суудалд суусан бол аягүй бол нэг нүдээрээ ч харахгүй шүү, энэ олонх болох бүсгүйчүүд. Улс төр хийхэд сэнтэг тэнэг байдал, хурц ам хэл моод байхаа болилоо. Сайхан бие хаа бас бус зүйл хэрэгтэй байх нь байна. +18 гаргалгаа шүү, манайхаан.
Б.Баатар+П.Анужин
“Hero” Б.Баатар ёстой нэр шигээ hero залуу шүү. Өдрөөс өдөрт өнгө засаж манай Женкогоос дутахгүй боди болж яваа түүнд бүсгүйчүүд мөн л талтай. “Энэ Ундрал, Анужин хоёрт хоёуланд нь гоёдох залуу” гэж шивэр авир хийх нь байдаг юм билээ. Хийж байгаа уран бүтээл нь ч тэр олны анхаарлыг үргэлж татна. Авьяастай, дээр нь сайхан эр хүн байна гэдэг ховорхон завшаан шүү. Мань эр саяхнаас шүүхэд дуудагдах болов. Улс орны эв нэгдэл, тусгаар тогтнолын эсрэг гэмт хэрэг хийсэн гэх дүгнэлттэй, 7 жил хоригдох ял авч мэдэх хавтаст хэрэг ямар ч байсан эхэлсэн гэнэ шүү. Хэт мөнгөнд шунаж, сувдаглах ч аюултай даа.

Зуун эрхэмийн цаана мань Женког байдаг гэдэг. Санхүүжүүлэгч нь гэсэн утга л даа. Сайхан залуу Баатар, сайхан сайд Х.Баттулга тэр хоёр ажил хэрэг дээр хамтарсан биш юм юм л дуулж байх шиг байна.
Энэ тухай ярихын тулд П.Анужингийн нэр мөн дурдагдана. Үзэмж төгс, ааль ялдам төрх, өмссөн зүүснээрээ олны анхаарлыг эрхгүй татах тэр бол бас нэгэн +18 сэдэвт дуулианы баатар гэдгийг нийгэм тэр аяараа мэдэх хойно. Нэг нэвтрүүлэгт л даруй арваад хувцас сольж өмсчихдөг түүнийг хөтлөгч гэхээсээ илүүтэй мода үзүүлэгч гэвэл илүү оновчтой ч юм шиг. Магадгүй П.Анужингийн царай төрх, хувцас сэлтийг харах гэж нэвтрүүлэг үздэг хүмүүс ч олон гэдэг. Ямартай ч нам улс төрд өндөр карьер хөөж буй энэ бүсгүйтэй холбоотой амрагийн дуулианууд ихээс их билээ. Угаас сайхан хүүхнийг ийм хэл ам дайрахгүй бол тэр өөрөө хачин хэрэг. Нохой хүнийг хазвал мэдээ биш, хүн нохойг хазвал мэдээ гэдэгтэй агаар нэг. Ямартаа л эрийн сайхан Женко, бүсгүйн сайхан П.Анужин хоёрыг нэг оронд орсон гэж цуурахад хүмүүс кайф авч байх вэ дээ. Үнэхээр тэр хоёр л +18 сэдвийг энэ насныханд наалдуулж ярья гэвэл хамгийн тохирох дүр байгаа юм чинь. Женко годогносон охинтой, П.Анужин загварын залуутай явлаа гэвэл хэн ч үнэмшихгүй. Скандал зохиоход хүртэл дүрүүд хэрэгтэй. П.Анужин намын идэвхитэй гишүүн, нөлөө бүхий карьер хөөж яваа. Бор зүрхээрээ л баян нөхрийнхөө санхүүжилтээр энэ нэвтрүүлгийг хийсэн гэж хөөрхөн гэгч нь зөөлөн дуугарч ярьдаг продюссер болохоор түүнд масс итгэдэг. Хүний нүд ямар худлаа хэлэх биш, ер нь үнэн юм шиг харагддаг. Женко бодлоготойгоор цуврал нэвтрүүлэг хийж тархи угаасан болох нь амнаас ам дамжсан шуугиан болж байна. Ярилцлага өгөхдөө хэг ёг хийж 5 асуултанд 2 үгээр хариулах нь халаг байдаг ноёнтон “Зуун эрхэм”-д ороод бараг зуун үгээр илэн далангүй ярьсан байх шүү. Мэлмэртэл уйлж ч үзсэн. Өөрийн тайзан дээрээ байсан нь үнэн бол өөр хаана ингэж уйлж нэвтрүүлгийн рейтинг өсгөх вэ дээ, эндээ л ханхалзахаас.
Ямартай ч “Зуун эрхэм” хүний уярал, ухаарлын нулимсаа унагах талбарыг нээж өгсөн хэнбугай нь ч байсан баярлалаа. Бидэнд ийм орон зай хэрэгтэй. Женко, П.Анужин, Б.Баатар нар хийгээгүй байсан ч өөр нэгэн нь хийх л байсан болов уу. Амьдрал баян шүү дээ. Монголчууд угаас өндөр мэдрэмжтэй ард түмэн тул шүүх, цагдаад асуудал хурцдаж энэ нэвтрүүлэг хаагдлаа гэхэд дахиад нэгийг гаргаад л ирнэ. Нэвтрүүлгийн эзэд ороогдон тайзнаас арчигдлаа гэхэд шинэ үе гараад л ирнэ. Урд ч ийм байсан, хойшид ч ийм байна.
Скандал дүүрэн сарын дуулианы зах зух ийм байна. Эм нь эм шиг, эр нь эр шиг байя. Ингэхэд хүүхний магнат Ц.Мянганбаярын романс зузаарсаар байхад яагаад нэг ч бүсгүй нь Сарангэрэлддэггүй юм бол? Бас л чадвар шүү, хэн нь ч Мянгаагийн талаар цэг ч тавьдаггүй. Бүгд +18 скандалтай юм чинь ядахдаа Мянгаагаас сурах юмаа сурцгаа л даа. Хэчнээн сайд байгаад яадаг юм, ганц хүүхний амыг таглаж, сэтгэлийг хангаж чадахгүй бол? Төрмөл авьяас хүн бүрт заяахгүй. Тэр тусмаа энэ дурлалын талбарт. Хүүхэн хүчиндэхгүй, хүүхэндсэн ч баригдахгүй явах овсгоогүй бол тун удахгүй САЙН ЭГЧ нарын үе ирэх байх шүү.
Д.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэл (3)