Жүжигчин А.Хуланг 60 гарсан Өвөрмонгол өвөөтэй гэрлэж, хүүтэй болсон гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл эл мэдээллийн талаар жүжигчин бүсгүй маань фэйсбүүк хуудсандаа “чин сэтгэлийн захидал” тайлбар бичихдээ “Миний нөхөр надаас насаар ах, жирийн л монгол эр хүн. Би хоёр хүүгийн ээж, айл гэрийн эзэгтэй болоод сайхан амьдарч байна” хэмээн бичсэн. Ямартай ч хэвлэлээр тэр дундаа цахим сайтуудаар бичигдээд байсан түүний нөхөр өвөрлөгч эр хэмээх мэдээлэл худал болохыг жүжигчин бүсгүй онцлон хэлсэн боловч арван насаар ах нөхрийгөө олноос ихэд нууцалж байгаа нь үнэн. Түүнчлэн хүүхэдтэй болоод олны өмнө гараагүй жүжигчин А.Хулан анх удаагаа хүүхэдтэйгээ хамт дизайнер Катя Золын рекламанд тогложээ.

М.Сонор
Сэтгэгдэл (35)