Д.Лувсаншарав агсныг эцсийн замд үдлээ
2014/05/30

Монголын хөгжмийн урлагийн ноён оргил, суут хөгжмийн зохиолч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсныг эцсийн замд нь үдэх ёслол түүний алтан тайз ДБЭТ-д боллоо.

Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 1927  оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Тэрээр Москва хотын П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд сургуулийг найрал дууны удирдаач, Хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцан төгсч,  1960-1963 онд Улсын Хөгжимт Драмын Театрт найрал дууны багш, 1963 -1975 онд УДБЭТ-н Уран сайхны удирдагч, 1975 оноос УАДБЭЧ -ын Дарга, 2004 он хүртэл тус чуулгын зөвлөхөөр ажилласан байна.

Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин ,хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав бид бүгдийн сайн мэдэх "Маамуу нааш ир", "Би чамд хайртай", "Дурлал хайрыг минь дамжуулаасай" ,"Усны Тунгалаг тамирын гол", "Охидын уянга", "Хэрлэн" зэрэг сэтгэлд хоногшсон дуунаас эхлээд дуурь, бүжгэн жүжгийн олон арван уран бүтээлийг туурвисан Монголын хөгжмийн урлагийн тулгын гурван чулууны нэг гэгддэг агуу суу билэгт хөгжмийн зохиолч байсан билээ.

Нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1951 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цолыг тус тус хүртээж байжээ.

Түүний аугаа их бүтээлүүд, түүхэн замнал Монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхөд орших болно. Ум мани бадми хум.

Гэрэл зургийг Д.ЦЭГЦ, Г.БӨРТЭ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (21)

  • П.Алтанцэцэг
    Жинхэнэ Монгол эр хүн. Сайхан эцэг,сайн хөгжмийн зохиолч. Арван цагаан буян нь үргэлж дэлгэрч байг!
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • П.Алтанцэцэг
    Жинхэнэ Монгол эр хүн. Сайхан эцэг,сайн хөгжмийн зохиолч. Арван цагаан буян нь үргэлж дэлгэрч байг!
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин
    ene Grandnews-iinhan yamar buduuleg yum be. Heden zurgiinhaa copyright ene teriig hamgaalah gej l ingej paliital baliar tod fontoor zurag deeree bichij baigaa uhaantai yum baihdaa. Ugaasaa zurgiin chanar gej avah yum alga. Tegeed ch iim copyrightiin bichgiig tseverhen, usan markaar bichij boldog yum, tegeed ch gold n bairluulah ch alba gui.
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Энэ хүн бол Монголын урлагийн тэнгэрт тодоос тод гэрэлтэх жинхэнэ од байлаа. Дэндүү даруу, дэндүү агуу, хэзээ ч үл мартагдах гайхамшигтай авьяастай, гайхамшигтай бүтээлтэй хүн байлаа. Маамуу нааш ир дууг дуулж өсөөгүй, сонсоогүй хүн Монголд байхгүй. Та бурхны оронд төрөх болтугай. Ум мани бад ми хум.
    2014 оны 06 сарын 01 | Хариулах

  • zochin
    Mash saihan ug heljee
    2014 оны 06 сарын 01
  • Ynshigch
    Ter neg gyrwan yum yundaa ih zan gargaad ireegui haana zygaalaad yawna we,ta gyrwaar yrlag harin ch dytahgui bh
    2014 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин
    Залуучуудад сайхан үлгэр дууриал үзүүлсэн хийсэн юмтай агуу буурайг Бурхад ивээх болтугай
    2014 оны 05 сарын 31 | Хариулах
  • Tenger
    Huh munh tengert shuteeneer zalarch ih mongol tal nutgaa tolidon harj iveel buyanaa tumend tugeeh boltugai
    2014 оны 05 сарын 31 | Хариулах
  • Eh oronch
    Jinhen Mongoliin Od baisan ym
    2014 оны 05 сарын 31 | Хариулах
  • Eh oronch
    Buranii orondoo taiwan noirsood ergej ireeree.Ünheer agui hün shüü dee.
    2014 оны 05 сарын 31 | Хариулах
  • Eh oronch
    Buranii orondoo taiwan noirsood ergej ireeree.Ünheer agui hün shüü dee.
    2014 оны 05 сарын 31 | Хариулах
  • moojig
    saihan saihan byantai buuraluud maani tsuuruud l Ta mini burhanii orond amar amgalan hoirsoh boltugai
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
  • baigali
    burhanii orondoo amgalan noirsdoo ta min. um sain amgalan boltugai.
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
  • buram
    Um sain amgalan boltugai, Uneheeriin augaa hun ger buliinhend n gun emgenel ilerhiilii. Um maanii bad mi hum
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
  • ariunaa
    Um sain amgalan boloh boltugai.
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин
    ум мани бадми хум
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин
    ум мани бадми хум
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Үнэхээр агуу хүн. Ум ма ни бад ми хум
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин
    хурай хурай та сайхан үг хэлжээ
    2014 оны 05 сарын 30
  • Зочин
    Ум ма ни бад ми хум
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Bat-uul bur herggui gar
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
  • BYAMBAA
    XOGIIN LALARIIN AVILGACHIN GARUUD XARIN YU HIIJ YVAAN BOL...... man IIN XEDEN XUDLAA GARUUD, ESGII XIIX GAZAR NOXOI XEREGGUI GEJ
    2014 оны 05 сарын 30
  • Зочин
    3 тагдгар хаачсан ?Тэр 3-аар урлаг дутах биш дээ
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
    • BYAMBAA
      XOGIIN LALARIIN AVILGACHIN GARUUD XARIN YU HIIJ YVAAN BOL...... man IIN XEDEN XUDLAA GARUUD, ESGII XIIX GAZAR NOXOI XEREGGUI GEJ
      2014 оны 05 сарын 30
  • tamir
    divaajind turuh boltugai um mani badme hum
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
  • Тайчууд овогт ЦЭНДСҮРЭН АЛТАНСҮХ
    Ийм л Монголын урлаг соёл, соён гэгээрлийн нэг сайхан эцэг байсан даа. Монголчууд хөгшин залуу, хөгжимчин, бүжигчин, жүжигчин, дуучин, улс төрч, гишүүн, аль аль намыхан, төрийн эрхэм түшээд бүгд л энэ хүний энэ одын эцсийн замд нэгдэн ирсэн байна шүү дээ. Баатарыгаа халихад МОНГОЛЧУУД ийм л байдаг юм. Энэ эрхэмийн дээд од мянган жил өнгөрөвч гэрэл нь улам гийн биднийхээ замыг гэрэлтүүлэн амирлуулсаар байх болно гэдэгт МОНГОЛ ЗАЛУУ би итгэж байна. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ ...
    2014 оны 05 сарын 30 | Хариулах
    • zochin
      Mash saihan ug heljee
      2014 оны 05 сарын 30
    • Зочин
      хурай хурай та сайхан үг хэлжээ
      2014 оны 05 сарын 30
Сонин хачин