Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Баттүшигийн тухай мэдээлэл гэнэт гарч ирж монголчуудын чихийг дэлдийлгээд байна. Тавантолгойн хэлэлцээрийн үеэр  Б.Баттүшиг нь Голдман сакс банкинд ажилладаг бөгөөд хэлэлцээрийн багт орж ажиллах гэж байна. Дэлхий дахинд санхүүгийн луйвар хийж сурсан энэ банк манай Тавантолгойн ордыг залгих нь гэж нэг хэсэг шуугисан.
Гэвч тухайн үед Б.Баттүшиг нь Голдман сакс банкинд дадлагажигч хийж байсан гэдэг. Дараагийн нэг ээлжит дуулиант мэдээлэл тархаж эхэллээ. Аав ээж хоёр нь салахад хар багаасаа АНУ-д амьдрах болсон тэрээр өндөр боловсрол эзэмшсэн байна. Хүүгээ боловсролтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн банк санхүүгийн мэргэжилтэн болоход манай ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд гар татаагүй гэдэг. Гадаадад сурч боловсорсон том хүү Б.Баттүшиг нь хааяадаа Монголдоо ирж томоохон хүлээн авалт, үйл ажилгаанд ирж харагддаг билээ. Тэгвэл манай сайд асан хүүгийнхээ сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг бүрэн хариуцаж, гадаадад өндөр боловсрол эзэмшүүлсэн.  Б.Баттүшиг өдгөө АНУ-ын Чикагогийн Их сургуульд магистр хамгаалахаар суралцаж байна. Мөн Морган Стэнли хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байгаа аж.  Нэгэнт Чикаго хот сурч ажиллах болсон тэрээр хотын  төв буюу хамгийн тох тухтай gold coast хэсэгт  449 мянган ам.доллараар тансаг байр худалдаж аван амьдарч байна.
Түүний байрны мэдээллийг АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн BlockShopper сайтаас харж болно. 2003 онд ашиглалтад орсон, үл хөдлөх хөрөнгийн татвар нь 6.813 мянган ам.доллараар үнэлэгдсэн 1529м/кв оорон сууц юм байна. Өмнө нь хоёр ч эзний гар дамжсан энэхүү орон сууцыг Баттүшиг 2006 оны ёсдүгээр сарын 2-ны өдөр өөрийн болгож авсан байна. 
Байрны тухай мэдээлэл
Эзэмшигч Батболдын Баттүшиг
Хот: Chicago-Streeterville 
Зип код 60611
Муж Cook County IL 
Бүс Chicago- North Side 
Хэсэг Gold Coast 
Гудамж N Mcclurg Court 
Баригдсан он 2003
Барилгыг барисан компани тодорхойгүй 
Барилгын талбай 1529 м2
Унлагын өрөө :тодорхойгүй
00 өрөө: тодорхойгүй
Үл хөдлөхийн татвар: 6,813$
Өмнөх эзэмшигч: 
$449,000     Resale     02/09/2006     B: Battuhig Batbold, Sukhee Battuya
Сэтгэгдэл (6)