ОЮУНААР ЗИНДААРХСАН ХОСУУД
2012/11/05
Эд хөрөнгөөр бус оюун ухааны зиндаа харсан гэрлэлт хамгийн шилдэг сонголт гэдэг. Тэгвэл хүч ихт луу жилийн хамгийн оюунлаг хосуудаар Ч.Алтаннар, Н.Мөнхнасан хоёрыг бид тодрууллаа. Хэн хэн нь харьд хоёр ч дээд сургууль дүүргэсэн, түүгээр барахгүй олон улсын том байгууллагад ажилладаг дээр нь угсаа гарал, уг сурвалж оюунлаг тэд энэ сарын 3-ны билэгт сайн өдөр гал голомтоо бадрааж, заяа төөргөө зангидсан юм. Сүйт хархүү Ч.Алтаннар нь бүх шинжлэх ухааны эцэг математикт нэвтэрхий, АНУ-ын Флоридагийн их сургуульд хэрэглээний математикийн чиглэлээр доктор хамгаалж улмаар сургуульдаа багшаар үлдсэн. Мөн Лондонгийн “Империал” их сургуульд судлаачаар ажиллахын зэрэгцээ дэлхийн шинжлэх ухаан, технологийн хэвлэлтээрээ толгой цохидог “Springer” сэтгүүлийн дэд редактораар ажиллаж буй. Мөн хажуугаар нь Монгол банкинд зөвлөхөөр ажилладаг гээд гуч хүрээгүй  цэл залуухан докторын намтар түүх тун ч бахархмаар. ШУТИС-ийн математикийн ухааны доктор, профессор ээжийн хүү тэрээр амьдралынхаа ханиар олноо “Монполимет”-ийн хэмээн алдаршсан Эрдэс баялгийн экс сайд Ц.Гарамжав хатагтайн ууган охин Н.Мөнхнасанг сонгосон нь аргагүй оюуны зэрэг зиндаа харсан сонголт гэлтэй. Сүйт бүсгүй Н.Мөнхнасан Америкт дунд сургуулиа алтан медальтай дүүргэж, улмаар Сан Франциско болон Жорж Вашингтоны их сургуулиудыг улаан дипломтой дүүргэсэн мөн л толгой гэж алт болсон бүсгүй. Өдгөө дэлхийн банкинд ажилладаг үзэсгэлэнт сүйт бүсгүйн аав Нармандах хэмээх эрхэм матетамикийн багш мэргэжилтэй байсан бөгөөд Монголын математикийн шинжлэх ухааны салбарт түүхэн том хувь нэмэр оруулсан гэдэг. Тиймдээ ч хатагтай Ц.Гарамжав ханийнхаа гэгээн дурсгалд зориулж жил бүр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд матетамикийн олимпиад зарлаж, шилдэг сурагчдыг тэтгэлэгт хамруулдагаа дурсаж байсан удаатай. Хайртай эцгийнх нь чухам энэ намтар түүх хөөрхөн охинд нь насных нь ханийг авчирлаа, жинхэнэ заяаны ханиуд гэдэг энэ хэмээн хурсан зочид онцолж байсан. Хамгийн сонирхолтой нь хосууд физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуулийн нэг ангийн сурагчид байсан аж.
Хуримын ордонд ёсолж, “Sky resort”-д үргэлжилсэн хуримын зочид мэдээж манай урлаг, улс төр, бизнесийн томчууд байснаас хамгийн онцгой зочид нь гадныхан байлаа. Аргагүй эх орноосоо хальж олон улсын дэвжээнд карьер хөөж, хүлээн зөвшөөрөгдсөн залуус гэдгийг нь батлах мэт алс холын Америк, Япон, европын зарим улсуудаас  зочид ирж, хуримлагч хосуудын амьдралын хамгийн жаргалтай нэг өдрийг хуваалцсан. Тэдэн дунд сүйт бүсгүй Н.Мөнхнасангийн америк аав, ээж хоёр хамгийн хүндтэй зочдын нэг байлаа. Ийн луу жилийн намрын эхэн сарын билэгт сайн өдөр оюун мэдлэгээр аархсан, олон улсын дэвжээнд эрдэм мэдлэгээр зодоглож яваа Монголын нэгэн үлгэр жишээ гэр бүл мөнх тэнгэрт голомт бадрааснаа мэдэгдэж, хувь заяагаа холболоо.  
Монголын бизнесийн салбарт баларшгүй орон зайгаа тунхаглаж, бүсгүй хүний хүч чадал, эрдэм оюуныг бизнес төдийгүй улс төрийн хатуу ширүүн ертөнцөд гайхуулж яваа Ц.Гарамжав хатагтайн эрдэнэ мэт хайрлаж өсгөсөн хоёр охины том нь ийн хадамд гарлаа. Харин бага охин Н.Уртнасан нь Сингапурт суралцдаг гэнэ лээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Хөөх .Сайхан боловсролтой Чадалтай залуус байх нь. Амжилт аз жаргал хүсье.Сайхан мэдээ байна .
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН
    САЙХАН ХОСУУД БАЙНА ТАНИХГҮЙ Ч ГЭСЭН ЭРХЭМ ДҮҮ НАРТАА АЗ ЖАРГАЛ АЖЛЫН АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ ГАРМААДАА Ч ГЭСЭН АЖЛЫН ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ ЧИ ИХ АЖИЛСАГ ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ ШҮҮ ИХ СУРГУУЛИЙН АНДААС НЬ
    2012 оны 11 сарын 06 | Хариулах
  • Zochin
    Yamar shan bolovsroltoi hosuud ve az jargal ervvl enh sain shaniig huseiolon shan huuhedtei bolj mongoliin geniig saijruulaarai
    2012 оны 11 сарын 06 | Хариулах
  • Garamjaviih ih burhan shvtdeg olon Hvnd buyn hiideg saihan ail gesen bas ih olon Bagsh zurhaichtai ail gesen goe hos bain
    2012 оны 11 сарын 06 | Хариулах
  • Zochin
    Altannar 10 jild baihiin l surlaga saitai shildeg huuhed bsiin Az jargal husii ta 2rt
    2012 оны 11 сарын 06 | Хариулах
  • Tsl
    Az jargal husye ta hoyortoo Humuus yu bichsen ni hamaagui tednii l uursdiin uzelNaiziin huvid helehed chi bol ulger jishee shuu Altannaraa Iim naizuudtai bahdaa bi baharhaj bna Dahin az jargal husyeed tsaashid sursan bolovsroloo ashiglaad ihiig buteej ulam ihiig buteehiig husen yeruuye
    2012 оны 11 сарын 06 | Хариулах
  • Bayar hurgye
    Urgelj hamtdaa az jargaltai saihan amidraarai
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • zochin
    saihan hos bna gehdee amerikt baidaggui altan medaliulaan diplomiig yaj avsan yum boloo manaihan hun magtah geheeree oorsdiig ni baidald oruulah yumaa esvel ooroo ingej yariv u
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • zochin
    bayar hurgeie yamar saihan yum be MGL-ulsaa hogjuulhed ih huvi nemeree oruulaarai Ta nart amjilt husie
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • USA
    ene hurim deer olon bileg ogson doo hvmvvs hamgin tom bileg ganjuur danjuurii 108 boti sudar baisan gesen
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • zochin
    duu n nohortei nodnin hurimaa hiisen
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • tegeech
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • zochin
    Garamjaviin ohin umuuhuurhun umaa
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • ,,,
    Дүүтэй нь суучих юмсан
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
Сонин хачин