Хамгийн өндөр цалинг З.Ойдов авах нь
2012/08/17
Олимпи, ДАШТ-ээс медаль авсан тохиолдол бүр нь эзэндээ сар бүр чамлахааргүй мөнгө авчирахаар болж спортынхон маань хэний царай харахгүйгээр бэлтгэл сургуулилтаа хийж, цаашлаад улам их амжилт гаргах сайхан боломж тохиож буй.
Монголчууд бид олимпид оролцож эхэлсэн тэр цагаас хойш өдгөө олимпийн хоёр алт, есөн мөнгө, 13 хүрэл медальтай болоод байна. Тэднээс олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хоёр удаагийн аварга, нэг хүрэл медалийг эх орондоо авчирсан Хөдөлмөрийн баатар З.Ойдов гуай хамгийн том амжилтыг үзүүлсэн хүн. Засгийн газрын шийдвэрээр З.Ойдов гуай сардаа 7.5 сая төгрөгийн цалин авахаар боллоо гэсэн үг. Түүний дараа Бээжин, Лондонгийн олимпоос алт, мөнгөн медаль авсан жүдоч Н.Түвшинбаяр 7.0 сая, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх олимпийн нэг мөнгө, ДАШТ-ий нэг алт, хоёр мөнгөн медаль авсан тул 7.0 сая, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 6.5 сая /олимпийн хүрэл, ДАШТ-ий хоёр алт, нэг хүрэл/, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба 5.5 сая /олимпийн мөнгө, ДАШТ-ий нэг алт, нэг хүрэл медальт/,  Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган 5.0 сая /олимпийн алт, ДАШТ-ий хүрэл медальт/ төгрөгийн цалинг тус бүр авах нь.

Харин Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 3.5 сая /олимп, ДАШТ-ий мөнгөн медалиуд/, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 3.5 сая /олимп, дэлхийн мөнгөн медальт/, Гавьяат тамирчин С.Батцэцэг 4.0 сая /олимпийн хүрэл, ДАШТ-ий алтан медальт/, Гавьяат тамирчин О.Төгсцогт 4.0 /олимпийн мөнгө, ДАШТ-ий нэг мөнгөн медальт/, ОУХМ С.Ням-Очир 2.0 сая /олимпийн хүрэл медальт/ төгрөг авна.

Тэгвэл 1968 оны Токиогийн олимпоос хойш медаль авч байсан манай ахмад тамирчид, тэдний ар гэрийнхэн ч төр засгаас олгож буй мөнгөн урамшууллыг хүртэх болж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат гуай сар бүр 3.5 сая төгрөгийн цалинтай болсон бол Ч.Дамдиншарав /чөлөөт бөх/, Д.Сэрээтэр /чөлөөт бөх/, Т.Артаг /чөлөөт бөх/, Д.Оюунболд /чөлөөт бөх/, Р.Даваадалай /жүдо/, Н.Энхбат /бокс/, Д.Нармандах /чөлөөт бөх/ зэрэг олимпийн хүрэл медальтнууд маань сар бүр улсаас хоёр сая төгрөгийн цалин хангамж эдлэхээр болж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • 99058568
    машиний азын дугаар 9889 УБА зарна
    2012 оны 08 сарын 21 | Хариулах
  • 99058568
    машиний азын дугаар 9889 УБА зарна
    2012 оны 08 сарын 21 | Хариулах
  • 99058568
    машиний азын дугаар 9889 УБА зарна
    2012 оны 08 сарын 21 | Хариулах
  • zochin
    yamai dee edniigee tur zasag bolon bid demjih estoi shuu dee olimpoos medel avna gedeg shaggui davaa ta nartaa ylanguya Tuvshinbayartaa a jargal eruul enhiig husie Hurdan edgeerei
    2012 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin
    yamai dee edniigee tur zasag bolon bid demjih estoi shuu dee olimpoos medel avna gedeg shaggui davaa ta nartaa ylanguya Tuvshinbayartaa a jargal eruul enhiig husie Hurdan edgeerei
    2012 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin
    yamai dee edniigee tur zasag bolon bid demjih estoi shuu dee olimpoos medel avna gedeg shaggui davaa ta nartaa ylanguya Tuvshinbayartaa a jargal eruul enhiig husie Hurdan edgeerei
    2012 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin
    mash zob
    2012 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin
    Ashguidee bayar hurgie manai tamirchid hezee ch ingej hodolmoroo uneluulj baigaagui
    2012 оны 08 сарын 17 | Хариулах
Сонин хачин