Hot Scandal! МУГЖ Г.Ариунбаатар гурав дах амьдралаа жүжигчин Б.Баярмаатай эхлүүлж гурван охиных нь аав боллоо!
2017/03/21

Өнгөрөгч 2016 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг гардан авснаараа МУГЖ Г.Ариунбаатар Чингис хааны одонт арав дахь гэхдээ хамгийн залуу хүнээр тодорсон билээ. Ердөө  23-хан насандаа МУГЖ цолонд хүрсэн энэ залуугийн талаар ярихын тулд амжилтыг нь дурьдахгүй өнгөрч болохгүй. Тэрээр Муслим Магомаевын Олон улсын дуурийн дуучдын 3-р уралдааны Гранпри, И.П.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гранпри шагнал хүртсэн. Төр засаг дуучны хөдөлмөрийг 80 сая төгрөгөөр урамшуулж байв. Гавьяатын одон тэмдэг цаашилбал Чингисийн одонгоо ч зүүж өгсөн. Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах энгүй их тавилан хүн бүрт заяахгүй, бурханы зурсан зураг төөрөг хувь юм. Дээр нь төрмөл авьяас, уйгагүй хөдөлмөрч чанар энэ бүхнийг өнгөлөх эрч хүч түүнд бий. Өдгөө түүнд дэлхийн театруудаас урилга илгээх нь гайхах зүйл биш болжээ.

 
Аавын хүү арван хуруу тэгш биш гэдэг шиг түүнд өөлөх нэг л зүйл бий. Тэр бол хувийн амьдралын тогтворгүй байдал. Мордохын хазгай гэгч түүнд тохиосон юм шиг санагдах. Хорин тав хүрэх насандаа хоёр амьдралын нүүр үзэж, нэг нэг хүүхдийн аав болчихсон байсан тэрээр сүүлийн гэргийтэйгээ дуучин Д.Отгонжаргалаас болж салж сарних дээрээ тулаад эргэж нийлсэн билээ. Хоёр жилийн өмнөх зуны халуухан скандал байв. Гэргий нь гомдлоо татаж авлаа л гэнэ, хосууд нийлсэнээ батлах мэт хамт явж байна л гэнэ. Гэвч одоо хэр нь нэрт дуучны гэргийн бүтэн нэр, чухам ямар бүсгүй болох талаар бүрэн тодорхой мэдээлэл байдаггүй юм. Тэгтлээ нууцалсан амьдрал ч юм уу, ер нь тэгээд заавал олон нийт бүх зүйлийг нь дэлгэсэн ном шиг мэдэж байх ч  албагүй л дээ. 


Харин энэ удаад хувийн амьдралдаа дахин нэг реформ хийжээ. Түүний хайрын сэтгэлийг жүжигчин Б.Баярмаа булаажээ. “Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хуримын сюрприз”, “Миний хайр”гэхчлэн сүүлийн үеийн киноны гол дүрийг бүтээх болсон бүсгүй СУИС-ийн кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр дүүргэсэн, аав нь уурхайд ажилладаг, ээж нь хуульч мэргэжилтэй, Багануурт төрж өссөн, багаасаа бүжиглэх дуртай нийгмийн идэвхитэй хүүхэд байсан гэх даруу намтартай. Хэдий залуу ч жүжигчин бүсгүй гурван хүүхдийн ээж гэдгээрээ өхөөрдүүлдэг. Хүүхдүүдийнх нь аав Н.Ариунболд хэмээх залуу байдаг бөгөөд хамтдаа кино нээлтэнд ирж байсан нь гэрэл зургийн хальснаа үлджээ. Жүжигчин бүсгүйчүүд дунд тогтсон амьдрал, үр хүүхдүүдтэй, авьяаслаг даруухан гэдгээрээ ялгардаг байсан Б.Баярмаа хэдийдээ нөхрөөсөө салж хэдийдээ Г.Ариунбаатартай дотносож бүр хөл хүнд болох дээрээ тулсныг чухамдаа хөх тэнгэр, хос хоёр л мэдэх байх даа. Баттай эх сурвалжийн мэдээлснээр бүсгүй бие давхар болж тэд хамтдаа амьдарч байгаа аж. Хорьж болдоггүй залуу нас, хайр сэтгэл, цаламдаж боломгүй сэтгэл, бас нэгэн шинэ хайрын түүх ийн бичигдэж. Хосууд хэн хэн нь харилцаагаа нууцалж байгаа нь олны хэл амнаас эмээснийх биз. Бүсгүй хүнийг “бонус”-тай гэж хэлдэг хэлцээс энэ удаад зайлсхийе. Хүүхэд бол бүхэл бүтэн хүн. Бонус гэж нэрлэж болохгүй билээ. Г.Ариунбаатар цэцэг шиг охидтой өнөр бүлийн тэргүүн боллоо. Наснаасаа эрт гэр бүлийн амьдрал үзэж алдаж онож томоожсон тэрбээр одоо хий хуй нь дарагдаа биз. Хоёул урлагийн хүмүүс тул бие биенээ ойлгохгүй гэх газаргүй. Насны хувьд ч үе чацуутан хоёр. Хүний амьдралыг хэн ч өмнөөс нь шүүж жингийн туухай дээр дэнслэх эрхгүй билээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (150)

  • Оюука
    Ард олондоо хүндлэгдсэн сайн үлгэр дууриал үзүүлэх ёстой хүн гэр бүл салж болдог салгаж болдог гэсэн муу зүйлийг залуу үеийнхэнд харуулж байгаа нь буруу биз дээ. Бие сэтгэлээ зөв авч явж чадахгүй байгаа хүн , ухаан муутай хүн сайхан дуулдаг байгаадч сайхан царайтай байгаад ч хэрэг алга. Хоосноос хоосон .Яг үнэнийг хэлэхэд наад залуу чинь өөртөө хайргүй хүн байна. Өөрийгөө үлам үнэ цэнэгүй болгоод байна. Өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа хүн бусдыг хайрлаж амьдрана гэдэг юул болдоо . Ариунбаатар гадна талдаа сайхан амьдарч байгаа мэт дүр үзүүлэвч зүрх сэтгэл дотроо хамгийн их гуниг гутамшиг тээж амьдарч байна даа . Гэр бүл салалт бол нийгэмд хорт хавдар мэт тархаж байгаад үнэхээр харамсаж байна . даа Залуучуудад хандаж хэлэхэд гэр бүл салснаар сайхан амьдрал эхэлдэг гэсэн хуурамч үзэл баримтлалд битгий хууртаарай . Харин гэр бүлээ босгон байгуулах мэргэн ухаанд суралцаж амьдралдаа ялалт байгуулж амьдрахыг уриалж байна. Ялагдаж биш ялж амьдрая
    2018 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Яг зөв энэ ч болохгүй байна тэр болохгүй байна гээд салаад бвал юу болох билээ аймар юмаа энэ хүмүүс нийгэмд үлгэр дууриалал болох хүмүүс байж илүү тууштай ухаантай баймаар юм.
    2018 оны 06 сарын 10
  • зөв шаардлага
    хүний амьдрал маш их баялагтай өнөөдөр ирээдүйд ингэхгүй тэгэхгүйгэсэн зүйл өөрийн мэдэлгүй орсон байдаг юм байна лээ . Аль сайхан амьдарч байгаа амьдрлыг тэрийг гэхэв дээ ТА ХОЁР МИНЬ САЙХАН АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮНИЙ СЭТГЭЛ ЗҮРХ ГЭДЭГ ТААШГҮЙ ЗҮЙЛ БАЙДАГ УЧИР НЭГ Л АМЬДРАХ НАСАНД САЙХАН СЭТГЭЛ ХҮН ЧАНАР, МӨН ЧАНАР ЗЭРГИЙГ ГЭЭХГҮЙ БАЙХАД ТЭНГЭР , ГАЗАР ШОРОО, ТАВИЛАН ИВЭЭДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • зочин
    Харамсалтай байна. Яаж Ариунбаатар 3 охинтой амьдрах вэ? Өмнөх эхнэрийнхээ арга эвийг олоогүй байж. Юу хүлэж байгаагаа төсөөлөхгүй байна даа. Охин бүр өөрийн ааш зантай удаахгүй л салах байх. Тэгснээс нутгийнхаа даруй төлөв охин олоод амьдралаа шинэр эхэлсэн дээр байх. Гэр бүлийн бүтэлгүй амьдрл амжилтанд нь нөлөөлөх вий гэж санаа зовж бичиж байна.
    2017 оны 06 сарын 26
  • Зочин
    Баярмаа 3 охиноо хойд эцгийн гар харуулах сайхан л байгаа юм байх даа . сайн ч муу ч анхны ханилсан эр нөхрөөс илүү нь хаана ч байдаггүй
    2017 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Ариунбаатар минь хүүхэн мундсан биш дээ. 3 хүүхэдтэй айлын эхнэр хань болох уу чамд
    2017 оны 06 сарын 24 | Хариулах
  • хйхйхй
    Дамбын Хишгээ мөн ш дээ. Адилхан бгаа биздээ том охин нь
    2017 оны 06 сарын 22
  • Зочин
    Тийм шүү. Салсан, нийлсэн үрсдээ хайраа харамгүй өгөөрэй
    2017 оны 06 сарын 18
  • Зочин
    ёстой хөөрхий гурван охиныг хайрлаж л амьдраасай . энэ баярмаа хүүхэн юун ч хүүхэд гаргах дуртай юм . жаахан хүлээнэ л биз дээ урд нь гурван хүүхэд байхад юунд яаарсан юм болдоо гэж. давхраа оюулсан байх
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
    • зочин
      Харамсалтай байна. Яаж Ариунбаатар 3 охинтой амьдрах вэ? Өмнөх эхнэрийнхээ арга эвийг олоогүй байж. Юу хүлэж байгаагаа төсөөлөхгүй байна даа. Охин бүр өөрийн ааш зантай удаахгүй л салах байх. Тэгснээс нутгийнхаа даруй төлөв охин олоод амьдралаа шинэр эхэлсэн дээр байх. Гэр бүлийн бүтэлгүй амьдрл амжилтанд нь нөлөөлөх вий гэж санаа зовж бичиж байна.
      2017 оны 05 сарын 17
  • зочин
    баярмаа ариунбаатар сууна уу суухгүй байна уу хэнд хамаатай юм бэ монголчууд үнэхээр хүний хэрэгт хошуу дүрж хэрэгт дуртай юм аа
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Яахаараа амьдын там гэж. Хүнээс салахаар амьдрал нь там мамд ордог гэж ямар тэнэг нь боддог байнаа.
    2017 оны 04 сарын 20
  • Зочин
    Bayrmagiin nohor n har tamhitai ih nzalj ehner hvvhde zowoodog yum shig le
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Тэнэг юм
    Хоер өөр Баярмаа гэдэг жүжигчин байхад аль нь үнэн Аль нь худал болхийн мэдэхгүй байж арай л дэндүү юм бичих юмаа эмэгтэй хүн гурван охиноо дагуулаад тийм ч амархан өөр хүнтэй суухгүй л байхдаа. Нөхрөөсөө салсан үгүйг нь ч бүрэн мэдэхгшй байж.
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Bolor
    Хүн энэ амьдралдаа нэг удаа алдлаа гэж бодьё тэр үед гэнэн хонгор насан дээрээ . Гэтэл хэдэн эхнэр нөхөр солих вэ 2. 3 дахь салалт ямар аймар юм бэ!!!!!!!!!! Энэ өвчтэй хүмүүс юм биш үү . Би лав энэ амьдралд ямар хэцүү байлаа гэсэн үр хүүхэд хань ижилээсээ салахгүй гэж болдог. Амьдралын нугачааг даваад л гарах хэрэгтэй дараа нь бодоход хэрэггүй зүйлээс болоод муудалцсан байдаг. Эмэгтэй хүн тэвчээртэй сэтгэлийн хаттай. Үр Хүүхдүүд ээ өнчирүүлж зовоож болохгүй . Хүүхэд тоглоом биш шүү
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Яг зөв энэ ч болохгүй байна тэр болохгүй байна гээд салаад бвал юу болох билээ аймар юмаа энэ хүмүүс нийгэмд үлгэр дууриалал болох хүмүүс байж илүү тууштай ухаантай баймаар юм.
      2017 оны 04 сарын 12
  • о
    давхраагаа оёно уу, наана уу өөрсдийн дур за
    2017 оны 04 сарын 11
  • Зочин
    bayrmaa yasan ch huuhed gargah durtain... 3 hunii 3 ohintoi ni unen shte! harin ch sriuka mundag zaluu.. bogs sultai havitsan buhnese huuhed tsuvuulj bolohguie.. huuhed togloom bish! ohiduud shuu dee burhan mini!
    2017 оны 04 сарын 10 | Хариулах
  • Zzzz
    Tuya gedeg ehner ni estoi butehgui huuhen erd durtai baingal showdaad yvj baidag
    2017 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin
    Bayarmaa davxraa xiilgeed ene dur toxroo olj avsan.xairan ger bul olon oxiduud ni..
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
    • о
      давхраагаа оёно уу, наана уу өөрсдийн дур за
      2017 оны 04 сарын 01
  • Зочин
    bas yvdaltai huuhen dee
    2017 оны 03 сарын 29
  • Зочин
    bas yvdaltai huuhen dee
    2017 оны 03 сарын 29
  • зочин
    Ганбаатарын эхнэр нь их хартай хүүхэн. Ийм сайхан залууг хайрлаад явж чадахгүй , хардсаар байгаад өөрөө салсан. энэ залуу дэлхийн хүн болсон гэдгийг мэдэхгүй зөвхөн өөрийн өмч гэж харсан учраас. доор коммент бичсэн хүмүүс хүнийг мэдэхгүй бйаж битгий гутаан доромжил. ойрын эх сурвалж
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
    • Зочин
      bas yvdaltai huuhen dee
      2017 оны 03 сарын 28
    • Зочин
      bas yvdaltai huuhen dee
      2017 оны 03 сарын 28
  • Bayrmaa hayagdsan shdee
    Ali hediinee Bayrmaa huuhdiig ni gargaad odoo bol hayagdsan bgaa sh dee
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    ataarhaj bna
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    4 сарын нэгэн
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • uuu
    ЭНЭ НОВШ ЭХНЭРҮҮДЭЭ АЙМААР ЗОДДОГ ГЭСЭН ШҮҮ
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • 678
    Үнэн бссн ч та нарт огт хамаагүй шүү
    2017 оны 03 сарын 25
  • ЗОЧИН
    ЭЭ БАЯРМАА МИНЬ, АРИУНБААТАР ХЭДИЙ САЙН ДУУЧИН Ч ГЭСЭН, 2-ЫН 2 АМЬДРАЛААС САЛЖ ЧАДСАН ХҮН, 3 УДАА БОЛ ЭРГЭЛЗЭЭ БАЙХГҮЙ, ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙГЭЭР СЛАЖ ЧАДНА. НААД 3 ХҮҮХДЭЭ БОДСОН ДЭЭРГҮЙ ЮУ? ӨӨРИЙГ ЧИНЬ ХҮНДЭЛЖ ЯВДАГ ХҮНИЙ ХУВЬД ХЭЛЭХЭД ЭРТХЭН БОЛЬСОН НЬ ДЭЭРЭЭ
    2017 оны 03 сарын 25 | Хариулах
  • K
    Bi ch bas demjij bn taarsan saihan hosuud bn eejid n hairtai bol 3 huuhdiig n ch bas hairlaj l taarna
    2017 оны 03 сарын 25
  • зочин
    энэ Баярмаа ямар тэнэг хүүхэн бэ 2 эхнэрээс салж 2 хүүхэд өнчрүүлсэн хүн 3 ын 3 хүүхэдтэй хүүхэнтэй амьдрах уу? сонирхол нь буураад ирэхээр бас л өөр тийшээ гүйнэ дээ бас л нэг эцэгтээ гологдсон хүүхэд үлдэх нь дээ. Ариунбаатар гэж арчаагүй малнаас дор амьтан байна шдээ. дуулдаггүй байсан бол энэ хэн ч биш дээ.
    2017 оны 03 сарын 24 | Хариулах
  • зочин
    үгүй байлгүйдээ. үнэн бол даанч яавдаа гэхээс өөр хэлэх үг олдохгүй байхаа. үгүй байхаа
    2017 оны 03 сарын 24 | Хариулах
Сонин хачин