Дэвид Бекхэм зодог тайллаа
2013/05/17
Франц, Испани, АНУ, Английн  аварга, Францын “Пари Сен-Жермен” клубын хагас хамгаалагч, 38 настай  Дэвид Бекхэм энэ улирлын сүүлчээр хөлбөмбөгийн спортыг орхиж байгаагаа мэдэгджээ. “Би “ПСЖ”-д  надад дахин тоглох боломж олгосонд талархаж байна. Гэхдээ өндөр түвшинд тоглож байгаа энэ үедээ карьераа дуусгах цаг ирлээ” гэж бодож байна гэжээ. Бекхэм тус клубт энэ оны нэгдүгээр сараас эхлэн тоглосон бөгөөд бүх цалингаа хандивт өргөсөн юм.
Тэрбээр Английн хөлбөмбөгийн шигшээ багтай 115 удаа, “Манчейстер Юнайтед”-д талбайд 398 удаа гарч, зургаан удаа Премьер лиг, Аваргуудын лигийн аварга болж байсан билээ.
Бекхэм “Үндэсний шигшээ багийн ахлагч байсандаа хамгийн ихээр бахархаж байна. Гурван арслантай футболк өмсөх бүртээ агуу хөлбөмбөгчдийн үйл хэргийг үргэжлүүлж эх  орноороо бахархдаг хөгжөөн дэмжигч бүрийг төсөөлдөг байсан. Миний мөрөөдөл бүхэн биелсэн” гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин