Бид гэр бүлээрээ театрын цэргүүд!
2016/07/01

МУСГЗ, ДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Туулайхүү аргагүй содон дүр. Түүнгүйгээр Монголын сонгодог урлаг яанам бэ, хөгжимд дурлагсад бас яанам бэ. Тэр хөгжимтэй дан ганц өөрөө “гэрлэсэнгүй”, гэр бүлийнхнээ ч дурлуулж орхисон нэгэн. Удирдаач хүн гэртээ ч удирдаач байдаг юм уу даа. Энэ эрхмийн гэр бүлийн хүнийг Х.Дэлгэрмөрөн гэдэг. Театртаа нэгдүгээр хийлч. Тэд оюутан цагаасаа хойш нар мандахаас жаргах хүртэл хамт байгаа хоёр доо. Ирээдүйн нэрт удирдаач хойд хөршид сурахаар очиход гэргий нь хоёрдугаар курст сурч байжээ. Эдний том охин Т.Оргилцэцэг балетмейстер мэргэжилтэй, бас л ээж аавтайгаа хамт ажилладаг. Харин бага охин Т.Гэрэлцэцэг нь Москвагийн хоёр том хөгжмийн сургуулийн нэгийг төгссөн. Хүргэн А.Өлзий-Орших нь балетчин. Ингээд л гэр бүлээрээ хамт л ажиллаад байдаг хүмүүс. Хөгжим, авьяас тэднийг холбодог байж таарна.

Нэг сонин түүх гэхэд бага охин нь гэрийнхнээсээ өөр байх гээд эхлэхээр нь хөгжмийн ангид оруулсан чинь улсдаа уралдаанд түрүүлээд яах ийхийн тухгүй өөрийнхөө чадвараар ОХУ-д суралцах эрх авсан байна. Бүх зүйл дээр зангидсан гар шиг нэгддэг тэд гэр бүлээрээ үзвэр үзэж яваа нь энэ. Барагтай бол маргадаггүй маргасан ч бараг хөгжмийн хэлээр ярилцдаг болов уу гэмээр гэр бүл Монголд нэг ширхэг байгаа нь Н.Туулайхүүгийнхэн.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • OMG!
    Heden onii styleimage we,ohin ni yamar aimar owortoi,hugshin awgai shig yum umsch zuudinbe! Yuwe
    2016 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Goy yumaaa.uls turd bgaa bish urlagt bgaa shuu de.avyas udam dagana.bas ussun orchin
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин
    ohiduudiinh n bairiig solitsojdee medeegee hyanadaggui yumyy
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
Сонин хачин