Д.Бумбаяр, Ч.Батзориг хоёр ач тач, ана мана худ болно!
2016/04/01

Ясны бөхчүүдээс голцуу охин хүүхэд төрдөг, бөхийн ген эхээр дамждаг гэхчлэн бичигдээгүй, батлагдаагүй теоромууд олон. Нэгэнт бөхөд хорхойссон хойно хоорондоо худ ураг барилцах нь туйлын хүслэн нь болж хувирна. Гэвч тэр бүр санаснаар болох биш, ялангуяа орчин үеийн хүүхдүүд эцэг эхийн хүслээр амьдралаа шийдэх биш. Ингэхээр бөхийн удам гэх асуудал амаргүй гэх ойлголт бий.

Ямартаа л энэ талаар “Хэлтгий заяа” хэмээх кино домгоос сэдэвлэн хийгдэж охин үр нь эр хүн болж наадамд зодоглох вэ. Хүчирхэг аварга хүүгүй охидтой байх нь ч хувь тавилангийн шоглоом ч юм шиг. Д.Бумбаяр хэмээх Увсан аймгийн Давсан сумын харьяат хүчирхэг заан бий. Хүчирхэг гэдэг нь хэдий аваргын зиндаанд хүрээгүй ч бөх гэдэг махан биеийн бяраараа үзэлцдэг байсан сайн цагийн бөх.

Улсын заан Ч.Батзоригийн хүү Б.Дэнзэнсамбуу

Гэрийн тэжээвэр амьтад шиг уураг допинг, эм тарилга плюс мөнгөөр зодож, нүдэж байсан улсын цолонд хүрдэг одоогийн бөхчүүдтэй харьцуулах аргагүй гэсэн үг. За энэ ч яахав, үндсэн сэдэвтээ оръё. Заан газар дээр гэр гийгүүлж, нар инээлгэсэн хоёр охинтой.

Том охин Б.Идэрмаа

Том охин Б.Идэрмаа нь хэдийнэ айлд бэрлэж, ээж болсон нь өнгөрсөн жилийн явдал. Улсын заан Ч.Батзоригийн хүү Б.Дэнзэнсамбуу хэмээх сүрлэг сайхан нэртэй, сүртэй сайхан ч бие хаатай хүүтэй үерхэж хөөрхөн охинтой болсон бөгөөд заанууд оны өмнөхөн сүй тавилцжээ. Араас нь зааны бага охин Б.Шижиртуяа улсын залуу харцага Б.Пүрэвсайхантай үерхэж дотносч эхэлсэн бөгөөд гэрлэж бараалахдаа тулсан халуун дотно харилцаатай гэнэ. Б.Пүрэвсайхан Ч.Батзориг зааны төрсөн ахынх нь хүү.

Б.Пүрэвсайхан бага охин Б.Шижиртуяа

Чухамдаа авга ахынхаа хатуу гар, харамгүй дэмжлэг дор улсын цолонд хүрсэн азтай аавын хүү Б.Пүрэвсайханыг өнө холдоо улсын аварга болох шийртэй бөх, аварга ч болох ёстой хэмээн ар, өврөөснь зүтгүүлдэг гэнэ лээ. Энэ хүсэл биелэх нь дамжиггүй. Халамжит авга заан, хүчит хадам заан хоёрын ивээл дор эр биеийн хүч чадалтайг хэлэх үү, Ховдын цэнхэр хязгаараас ээлжит аварга төрөх цаг айсуй аж. Цаашилбал ирээдүйд Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээг бужигнуулах хүчтнүүд энэ барилдлагаас төрөн гарах нь дамжиггүй биз ээ. Ингэхэд Д.Бумбаяр зааны бага хүргэн, Ч.Батзориг зааны хүү Б.Дэнзэнсамбуу Японы сумод суралцдаг бөгөөд ирээдүйд Аса, Хакухо нарын орыг залгах сайн сумочин болохын төлөө бүхнээ зориулж буй гэнэ лээ. Хөх Монголын хүчтнүүд хүй олноороо төрөх болтугай, хурай, хурай.

 Эх сурвалж:"Гранд" сэтгүүл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (10)

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Yun uvsan aimgiin davsan sum be.tesiih sh dee
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Yun uvsan aimgiin davsan sum be.tesiih sh dee
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • 645
    Эхнэр гутаачихжээ
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Hudlaaaashdeee
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин
    uuliin sogoo shig 2 goe ohintoi yum bn.tanai sait sonirholtoi medee,medeelel ih bichdeg ni taalgddag shu.odoo harin yariltsalag l ih uguilegdej bn de
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Goe zaluu
    Batzorigiin Hvv Denzensambuu baga ohin Idermaatai suugaad bvr hvvhedtei bolsiishdee Batzorigiin ah Baatarhuugiin hvv Pvrewsaikhan Tom ohin Shijreetein suusan hvvhed garaagvi baigaa. Uyeluud neg aild hvrgen orson gejaga shvv
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин
    yugaa dongosood bgaa huur ve
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • suren
    tom ohin shijiree baga ni iderma shude
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • бах
    БАХНУУД
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
Сонин хачин