Монгол бөхийн өргөөнөө өчигдөр МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын хамтарсан “Сэтгэлийн үг” тоглолт амжилттай болж өндөрлөлөө. Тэртээх 23 жилийн өмнө хослон дуулж, ард түмний хит болгож байсан “Сэтгэлийн үг” хэмээх сайхан бүтээлээрээ уран бүтээлийн цэнгүүнээ нэрлэсэн нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм.
Тоглолт МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын хослон дуулсан “Сэтгэлийн гэрэл”, “Хайрыг хүндэтгэж яваарай”, “Хослон дуулахаар учраа юу” дуунуудаар эгшгээ өргөн эхэлж, “Эр хүн таныгаа хайрлъя”, “Аав ээж хоёр минь” зэрэг уран бүтээлээ үзэгчдийн алга ташилтан дор хоёр гавьяат маань баярын нулимстайгаар эгшиглүүллээ.
Тасалбар нь таван хоногийн өмнө бүрэн борлуулагдаж, дахин тоглох тов зарлахад хүргэсэн хоёр гавьяатын уран бүтээлийн тоглолт арав гаруй жилийн дараа тайзнаас дахин эгшиглэж байгаа гэдэг утгаараа жинхэнэ хүлээлт үүсгэж, үзэгчдийн халуун алга ташилтан дор өрнөсөн юм.
Тоглолтын бас нэг онцлох зүйл нь зохиолын болон ардын дуугаар хослон дуулж буй үе үеийн уран бүтээлчид болох МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, дуучин Д.Болд, Э.Чулуунчимэг нар нгэн тайзнаас ая дуугаа өргөсөн явдал байлаа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Г.Үүлт
Сэтгэгдэл (21)