
2001 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Танан эрдэнийн өргөмжлөлт мисс М.Сэлэнгэ загвараа орхиж бизнесийн салбарт хүч үзэж буй. Тухайн үедээ ид мандан бадарч явахдаа анхны амьдралаа эхлүүлсэн ч бүтэлгүйтэж алс холын Герман орныг зориход хүргэсэн гэх. Бяцхан хүүгээ тэврээд Герман улсад нам жимхэн хэсэгтээ амьдарсан мисс М.Сэлэнгэ хоёр дахь ханиараа Герман эрийг сонгож өдгөө аз жаргалтай сайхан амьдарч байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд эх орондоо суурин амьдарч гэр бүлээрээ төвхнөсөн М.Сэлэнгэ Герман эрд хоёр ихэр хүү төрүүлж өгсөн билээ. Жил жилийн наадмын ногоон дэвжээнд гэр бүлийн хамт өргөн дэлгэр нааддаг М.Сэлэнгэ халуун бүлээрээ ийн манай дуранд өртсөн байна. Герман нөхөр нь М.Сэлэнгээс 12 насаар ах хэдий ч тун их хайр халамжтай байдгийг ойр тойрныхон шагшдаг. Өдгөө дотны найз болох Т.Уянгалянхуа, Г.Ганцэцэг нарынхаа бизнест гар бие оролцон ажиллаж байгаа М.Сэлэнгэ нөхрөө бас ажилтай болгоод авсан гэнэ лээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (14)