Хүчиндүүлсэн найман настай охин хагалгаанд орж байна
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь дулаан орохоор хүчингийн хэрэг нэмэгддэг. Ялангуяа бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх хэрэг цөөнгүй гардаг юм. Өчигдөр гэхэд, Сонгинохайрхан дүүрэгт найман настай охин хүчирхийлсэн хэрэг гарлаа. Тодруулбал, тус дүүрэгт хичээлээ тараад явж байсан бага насны хүүхдийг Орбит захаас хойшоо "Буман-Өлзий" дэлгүүр өнгөрөөд жалганд хүчирхийлсэн байна.
Охиныг боов, чихэрээр хуурч дагуулан явжээ
Хотын төвийн .... дугаар сургуульд тэрбээр хичээлээ тараад гэрлүүгээ явж байсан аж. Замд нь 30 орчим насны эрэгтэй тааран, чихэр боов авч өгнө хэмээн дэлгүүр лүү дагуулан орсон байна. Гэмт хэрэгтэн охиныг дэлгүүрээс хөтлөн гарч байгаа дүрс дэлгүүрийн камерийн бичлэгт бичигдэн үлджээ. Тэгээд охиныг дагуулан дэлгүүрээс гарч, хоёр гудамж өнгөрөн жалга руу авч орсон байна. Улмаар охиныг ёс бусаар хүчирхийлэн орхин явжээ. Гэмт хэрэгтэн охиныг хөтлөн явж байсан нь камерийн бичлэгээс гадна гэрчүүдийн мэдүүлгээр батлагдсан байна.
Охин хагалгаанд орж байна
Охины бие тун тааруу байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Өнөөдөр хагалгаанд орж байгаа юм байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар очих зайлсгүй шаардлага гарч байгаа гэнэ. Улмаар охиныг дагуулан хэргийн газар очих гэсэн боловч, охин наркозтой хагалгаанд орж байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаанд хүндрэл учраад байгаа юм байна. Охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагынхантай уулзан, ихэд гомдолтой байгаагаа хэлжээ.
Гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна
Охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагын алба хаагчдаас гэмт этгээдийг хурдан олж, шийтгэж өгөхийг хүсч байгаа юм байна. Харин цагдаагийн алба хаагчид камерийн бичлэгт бичигдэн үлдсэн 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүчирхийлсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж : zaluu.com
Сэтгэгдэл (15)