
Монголчууд нэг үеэ бодвол гадаад хүргэн бэрүүдийг тийм ч цочирдож хүлээж авахаа байсан нь даяаршилтай холбоотой ч байх. Эрчүүдээ бодвол бүсгүйчүүд тэр дундаа урлагийн хүүхнүүд харьд бэрлэх нь олонтаа байдаг. Тэдний нэг экс “Спайк” хамтлагийн Д.Маралгуа. Польшид сурч ирээд Хөгжим бүжгийн коллежид багшилж байсан Д.Маралгуа гэнэт л сураг алдарсан нь харьд бэрлэсэнтэй нь холбоотой.

Монгол залуутай эхлүүлсэн анхны амьдрал нь бүтэлгүйтэж, хүүгээ ганцаараа өсгөж байсан Д.Маралгуа 2011 онд Роберт гэх энэ залуутай хамт амьдран дахин хүү охин хоёр гарган өнөр бүлийн ээж болоод байгаа ажээ.

Гурван хүүхдэд дарагдан өөрийгөө анхаарах завгүй болсон уу, эсвэл америк орчинд ууссан уу өөрийгөө гаргуунд хаясан Маралааг харсан хэн ч ганган хээнцэр, стиллэг Маралаа гэж танихааргүй болжээ. Дашрамд дуулгахад америк хүргэн Роберт дуурийн дуучин гэнэ лээ.

Эх сурвалж:Grandnews.mn
Сэтгэгдэл (53)