Ц.Төмөрбаатарын хүүгийн хэнз хайр
2014/10/15

Цагааны Цэгмидийн хүү жүжигчин Ц.Төмөрбаатарын том хүү Т.Анар аавынхаа үргэлжлэл болж дэлгэцийн урлагт хүчин зүтгэж яваа нэгэн. Анх аавтайгаа зургадугаар ангид байхдаа танилцаж байсан тэрбээр нэгэнтээ “Манай хойд эцэг, ээж, аав гурвуулаа сууж байгаад надад миний төрсөн эцгийг хэлсэн.

Хойд эцгийгээ л ааваа гэж бодож явтал төрсөн эцэг чинь энэ хүн шүү гээд ороод ирэхээр юу болоод байгааг мэдэхгүй төөрчихдөг юм билээ. Хэсэг бодсоны эцэст  өсгөсөн эцэг, төрсөн эцэг  гэж  хоёр хүн байгааг ойлгосон. Тэр үед дөнгөж зургадугаар анги төгсөж байсан болохоор амьдралын нарийн ширийн зүйл ойлгоогүй, тооноос өөр зүйл мэддэггүй, байгаль шинжлэлийн сонгонд явдаг, ном л их уншдаг хүүхэд байлаа. Тийм болохоор хүлээн авахад сэтгэлзүйн хувьд бэлэн биш байсан. Гэхдээ хүн чинь их муухай юм. Төрсөн эцгээ гэж мэдүүт их сонин сэтгэгдэл төрөөд аав руугаа явмаар ч  юм шиг. Ёстой л хүний хүүхэд хүрэн бөөртэй гэдэг яг үнэн.

Гэхдээ миний хойд эцэг муу хүн байгаагүй. Намайг өдий зэрэгтэй хүн болгосон. Бурхан болсон л доо, хөөрхий минь. Би өөрийгөө хоёр аавтай гэж бодож явдаг. Миний төрсөн эцэг бол яалт ч үгүй миний удам судар, гарал угсаа, нөгөө аав минь болохоор намайг ухаан суулгаж хүн болгосон хүн. Бага байхдаа аав яагаад намайг хаяад явчихсан юм бол гэж боддог л байсан. Хүний амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Үл ойлголцол, асуудал байсан л байлгүй. Хамгийн гол нь урлагийн хүмүүст ямар нэгэн золиос заавал байдаг бололтой. Одоо энэ салбарын жаргал зовлонг зах зухаас нь мэдэрч, даваа нугачаа даваад ирэхээр үүнийг ойлгож, аавыгаа зөвтгөх тал руугаа орж байна. Би 2010 оноос “Чонын алтан шагай” гэдэг кинонд тоглоод, үргэлжлээд “Улаан эрэг”, “Ану хатан”, “Улаан дөрвөлжин” гээд олон сайхан кинонуудад тоглосон. Энэ хоёр жилийн хугацаанд гэртээ 64 удаа хоносон байдаг. Бусад үед нь хөдөө натурт гараад явчихсан. Ингээд ирэхээр үр хүүхэд, хань ижил, гэр бүлийн тогтвортой байдал алдагдаж эхэлдэг. Одоо л аав намайг яагаад орхиод явсныг ойлгож байна” хэмээн ярих  Т.Анар аавтайгаа усны дусал шиг адилхан юм билээ.

Тэрбээр мөн л аавынхаа түүхийг давтаж,  анхны амьдралдаа цэг тавьж, хэнзхэн хайртайгаа учраад удаагүй байгаа аж. Анхны эхнэрээсээ хөөрхөн  охинтой Т.Анар ажил мэргэжлийг нь ойлгох охин олж авсан бололтой. Сүүлийн үед хаана ч явсан хэнзхэн хайрын эзнээ гараас нь тавихгүй тас зуураастай явж харагдана лээ. Ямартай ч түүний цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

М.Сонор

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (11)

  • hen ve
    Ehner gedeg ugiig manaihan chin zuv hereglej suraagui umaa daa. Battsetseg bol anhniih ni ch ehner bish, anhniihan ni ch hair ni bish shuu tumeen. Battsetsegiin anhniih ni nuhur ni odoo bgaa nuhur ni sh dee. Anariin amidrald emegtei hun gevel Battsetsegees ehleegui bas duusah boloogui bhaa. Uuruu ovoo oir zuuriin um meddeg um shig bna gehdee jinhen unen bishee.
    2016 оны 07 сарын 16
  • Hi
    Tiim shu unen
    2014 оны 10 сарын 19
  • zzzzzz
    hudal medvvleg bichhe boli ene ohinig nz ohin gdgigni yaj medej baigaan.
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • zzzz
    hudal medvvleg bichhe bolimoor yum ene ohin nz ohin ni gj yaaj medej bga yum
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • ......
    huurhun ohin bnshuu
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • ......
    huurhun ohin bnshuu
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • ......
    huurhun ohin bnshuu
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • ha
    yun 2 dahi ve . 3 dahi n geech . ene chin Darhand neg tom bolson huuteishdee. Anhnii n ehner n oyutan miss 2000 Battsesteg geed huuhen bdiishd. huugiin Javkhlan geed barag l 15-16 hurch bgaa bhaa. Ene chin yostoi hudlaa gar daa. end tend uschij yvdag. Saihan amdral zohioj bgaa bol az jargal husii daa
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
    • hen ve
      Ehner gedeg ugiig manaihan chin zuv hereglej suraagui umaa daa. Battsetseg bol anhniih ni ch ehner bish, anhniihan ni ch hair ni bish shuu tumeen. Battsetsegiin anhniih ni nuhur ni odoo bgaa nuhur ni sh dee. Anariin amidrald emegtei hun gevel Battsetsegees ehleegui bas duusah boloogui bhaa. Uuruu ovoo oir zuuriin um meddeg um shig bna gehdee jinhen unen bishee.
      2014 оны 10 сарын 17
    • Hi
      Tiim shu unen
      2014 оны 10 сарын 17
  • Зочин
    Neg ch budag nuurendee hurgedeggui baigaliaraa ohin. Az jargal husey.
    2014 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин
    goe ohin bn.bas l salna bizzzz
    2014 оны 10 сарын 15 | Хариулах
  • zzzz
    hahaha munguushtei suuj bgan bish bizde
    2014 оны 10 сарын 15 | Хариулах
Сонин хачин