“Гурван охин” хачин их хурдалж “хол тасарсан” тоглолтыг үзүүлэх болов уу гэсэн найдлага фенүүдийнх нь хүлээлтийг үүсгэж байсан нь эргэлзээгүй. Тэд өчигдөр “Хурдлах тусам” шинэ цомгийнхоо нээлтийн баярт зориулсан тоглолтоо “МRQ 27” бааранд хийлээ. Хаалгаар оронгуут тасалбар шалгагчид хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг оруулахыг нь оруулж, хөөхийг нь хөөж ялгаж салгаж харагдсан. Уг нь иймэрхүү арга хэмжээ, нээлтийн үйл ажиллагааны “үүд хаалга” аль ч хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө нээлттэй баймаар. Хэнийх нь камер тэдэнд нээлттэй, хэнийх нь харин хаалттай байдгийг ойлгосонгүй. Бодвол хэн тэднийг тэнгэрт тултал магтаж байгаагаар нээлттэй байсан хэвлэл нь ялгарах биз. Гэхдээ ил байгаа нарыг алгаар халхлах биш.
Тоглолт 20 цагт эхлэх байсан ч 21 цаг 30 минут хүрч байж эхэлсэн юм. Хүн ирэхгүй хүлээсэн, эргэлзсэн мөч байлаа. “MRQ 27”-д цугласан үзэгчдийн дийлэнх нь залуу охид байлаа. “Гурван охин”-ы “хөгшин бүсгүйчүүл” яаж яваад өсвөр насныхан ордог гэх тодотголтой уг бааранд тоглолт хийх болов оо гэсэн асуултын эцэст “бацаануудыг сэгсрэх” л юм байна гэж хариулагдахаар байна.
Уг нь мэдээллийн хэрэгслүүдээр “тасалбарыг худалдан авахад цомог дагалдана” гэсэн мэдээлэл цацагдаж байсан ч, цомог биш зайрмаг тарааж байсан нь хачирхалтай. Харин тоглолт дууссаны дараа, хүмүүсийн гарах хаалганы дэргэд хайрцагтай цомгоо тавьж зарах гэсэн боловч хүн худалдан авч харагдсангүй.
П.Урнаа
Сэтгэгдэл (70)