Монголын загварын ертөнцийн тодорсон Топ моделиудын нэг гэхээсээ олны анхаарлыг хамгийн ихээр татаж байдаг хуучирч өгдөггүй олны танил бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг гэдгээр нь бид Пүүжээг сайн мэдэх билээ. Арван жилийн сурагчийн ширээнээс хараахан өндийгөөгүй бага жаахан охин байхдаа “Алтны магнат” тодотголт Ц.Мянганбаярын гэргий болж дуулиан дэгдээж байсан энэ бүсгүй өнгөрсөн арван хэдэн жилд хэвлэлийн хуудаснаас бууж байсан удаагүй. Бурхнаас үзэсгэлэн төгөлдөрийг “өмчлөн” авч өөрийн болгож төрсөн тэрбээр анхны амьдралаасаа хойш нэр холбогдсон эрчүүд цөөнгүй. Гэсэн ч амьдрал түүнийг шагнаж хөөрхөн охиндоо сайн аав болж чадах н.Ганбаяр хэмээх залуутай амьдрал зохиосон. Тэгээд шинэ охинтой болцгоосон билээ. Тэгвэл хосууд дахин шинэ хүнтэй болоод байна. Тодруулбал, Д.Пүрэвсүрэн “Гурван гал” эмнэлэгт амаржиж хүүтэй болжээ. Ээж хүү хоёрын биеийн байдал тун сайн байгааг ойрын эх сурвалж нь хэлж байна. Хоёр дахь охиноо төрүүлчихээд удаа ч үгүй “Ларьдма” кинонд тоглон олны анхааралд эргэн ирж байсан Пүүжээ энэ удаа ч их л хурдан “эргэн ирж” таарах болов уу. Түүний гэр бүлд сайн сайхныг хүсье.


М.Мөнхжин
Сэтгэгдэл (32)