Монголын залуучуудын холбооноос санаачилсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхэд зориулж нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн төсөвт суулгасан билээ.
Энэ хүрээнд гурван жилийн дотор 186.7 км унадаг дугуйн зам, 99 зогсоол шинээр барихаар болсон. Тэгвэл төслийн эхний шат хэрэгжиж эхэлжээ. Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Мюе Ыке с1иЬ” энэ сарын 5-наас “Эрүүл амьдрах энгийн хэрэглээ, хялбар амьдрах хурдтай үйлчилгээ” уриан дор Улаанбаатар хотын хаана ч унах боломжтой унадаг дугуйн түрээсийн болон засварын үйлчилгээг явуулж эхэлсэн аж.
Ингэхдээ өдөр бүр 8.30-22.00 цагийн хооронд ажлын өдрүүдэд нэг цагийн 3000 төгрөг, өдрийн 16000 төгрөгөөр дугуй түрээсэлж байгаа аж. Харин амралтын өдрүүдэд цагийн 3500, өдрийн 18500 төгрөгөөр үйлчлэх юм байна.
Ж.Галмандах
Сэтгэгдэл байхгүй байна