“Хэдэн хувцас өмсдөг юмнууд” гэж загвар өмсөгчдийг дожнойдуухан тодотгодог манайхан орчин цагт дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргасан чадварлаг дизайнер, моделиудаа бол хөмсөг өргөн байж онцолж харах болж. Болоо болоо хөөрхийс, манайд л нэргүй болохоос загвар өмсөх гэдэг чинь дэлхийд бол мэргэжил шүү дээ.
Загвар өмсөгч С.Төгс Германд агентлагт харьяалагдан загвар өмсөж байсан гэсэндээ бусдаас арай өөр. Монгол бүсгүйн төрх, тормогор алаг нүд гэхээсээ илүү өвөрмөц, бидний хэллэгээр бол “царай муутай” төрхөөрөө имиж хийсэн энэ бүсгүй “Гоёл” наадмыг хүртэл үл тоодог амбицитай гэж байгаа.
“Торго” шоуны тайзнаа алхахыг нь эс тооцвол Монголын гэх загварын тайз, шоу болгон түүнд “жул” санагддаг мэтээр нийгэмд өөрийгөө ойлгуулж амжсан. Аргагүй л тэмцэгч хүний охин гэсэндээ олонлогуудаас яаж ялгарахаа эрхбиш гадарлаад байгаа бололтой. Түүний ээж Монголын үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн, улс төр судлаач А.Саруул бас дээхнэ үед нэхий дээлний загвар үзүүлж байсан гэдэг. Эх орныхоо тайзнаа төдийлөн додигор алхаж, амжилт үзүүлээгүй С.Төгс бүсгүй нөхөр сүүдрийн асуудлаараа цахим ертөнцөд од болох болсон.

Насаараа ганц бие амьдарч яваа А.Саруул хатагтайн амбици ч гэж ярилтгүй. Охин нь ээжээсээ нуугдан байж хэдэн жилийн турш “чаргууцалдсан” Монгол Рэйн С.Эрдэнэцогтоос нэг л нартай өдөр салахад хүүхэдтэйг нь ч эс тоож нийлүүлэх, эвлэрүүлэх тал дээр ганц үг дуугараагүй өнгөрсөн гэдэг. Саяхнаас хүүхдэдээ шинэ аавтай болсноо зарлан төдийлөн олонд танил болоогүй байсан Ч.Сүбээдэй гэх модельтой нэг гэрт орсноо зургаар баримтжуулсан бүсгүй ойрмогхоноос онигоонд орох болов.
Өөрөө анх Ээгийгийн найз бүсгүй хэмээн олонд танигдаж байсан бол хоёр дахь сонголтынх нь эзэн залуу нь “С.Төгсийн запас” хочтой болжээ. Нээрээ ч шинэ, залуу моделийн хувьд олны анхаарлын төвд байдаг “фэйсбүүк стар”-тай нийлж танигдах замаа товчлох нь сонголтын нэг хэлбэр болов уу. Ямартай ч С.Төгс гэлтгүй эр, эмгүй “запас”-тай байдаг болсон ертөнц шүү дээ.
“Би өөрөө санал тавьж дотноссон” хэмээн өмнөх амьдралынхаа түүхийг хуучилж асан бүсгүй энэ удаад харин санал тавьсан болов уу, тавиулсан болов уу гэж хүмүүс жиг жуг хийж байна. Охиныхоо салалтыг ихэд дэмжсэн А.Саруулын шинэ хүргэнээ өмөөрсөн мессеж цахим ертөнцөд ил болсон. Ямартай ч төрсөн аав, охин хоёрын уулзах эрхийн тал дээр тэмцэгч хатагтай тун хатуу байр суурь баримталж байгаа бололтой. Охин хүүхэдтэй эх хүний зовлонг хөндлөнгийн хүмүүс хараад мэдэх биш.
Ядахад “фэйсбүүк стар”-ууд бүх асуудал нь нэвт гэрэлтээд ямар ч нууцгүй амьдрах юм даа. Болж өгвөл хүний запас болчихгүй амьдрах юмсан гэж тэдний дуулиант амьдралыг харсан хүмүүс жиг жуг хийж байна. Нээрээ ч запасны тавилан хэцүү байх шүү.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (70)