Ким Ин Ха-гийн амьдрал
2014/05/27

Солонгосын кино аж үйлдвэрийн ширүүн дайралтын монголчууд хангүг соёлын нөлөөнд автаж байна гэсэн шүүмжлэл байдаг. Гэхдээ савангийн дуурь гэгддэг солонгос сериалууд зөвхөн Монголд ч биш Азид ч хит болдог. Яалт ч үгүй анхаарал татдаг Солонгос драмын баатруудаас хамгийн алдартай нь И Бён Хон буюу бидний сайн мэддэгчлэн Ким Ин Ха. “Амьдралын ээдрээ”-гээр Монголыг байлдан дагуулсан эелдэг зөөлөн жентельмэн энэ эр өдгөө 43 настай. Ингээд Ким Ин Хагийн тэр бүр хүмүүс мэддэггүй амьдрал, амжилтын ертөнцөөр таныг аялуулъя.     

 


Нэр:  И Бён Хон /LEE BYUNG HUN/
Төрсөн он сар өдөр: 1970.7.12
Биеийн өндөр, жин: 177cm, 72кг
Гэр бүл: Ээж, аав, охин дүү И Ын Хи (1996 оны Солонгосын мисс). 
Жүжигчин бас дуучин


И Бён Хон нь 1970 онд Сөүлийн дагуул хот Сонгнамд төрж тэндээ бага насаа үджээ. 1991 онд KBS телевизид  жүжигчин болох анхны гараагаа эхэлсэн бөгөөд телевизийн олон драмд туслах дүр бүтээн олны анхаарлыг татаж эхлэв. KBS телевизтэй хийсэн гэрээний хугацаа дуусмагц өөр телевизүүдтэй хамтран ажиллаж, 1995 онд “Намайг хэн галзууруулдаг вэ”, “Run away” кинонд гол дүр бүтээснээр жүжиглэх авьяасаараа Солонгосын драмд нэгэн шинэ од мэндэлсэнийг мэдэгдэв. 


Солонгосын энтертайнмент ертөнц бол дан ганц жүжиглэх авьяасаар хол явдаггүй өөр ямар нэгэн  мэргэжил  эс бөгөөс бусдаас содон байж хүлээн зөвшөөрөгддөг өвөрмөц ертөнц. Аргагүй маш олон хүний дундаас цойлж гарах хэрэгтэй болдгоос тэр байх. Энэ жишгийг дагаж  тэрээр дуулах урлагт хүчээ сорин 1999 онд анхны дебют цомгоо гаргасан байдаг. Гэвч энэ нь тийм ч амжилттай болсонгүй. Тиймээс жүжиглэх талдаа бүх анхаарлаа хандуулахаар шийджээ.


Тэрээр 1999 онд цэрэгт татагдаж уран бүтээлээ түр хугацаагаар завсарлахаар болов. Түүнийг цэргийн алба хааж байхад аав нь тэнгэрт хальж хугацаанаасаа өмнө буюу ердөө зургаан сарын дараа цэргээс халагдсан байдаг. Бүх нийтээрээ цэргийн алба хаадаг оронд үүнийг аз гэж хэлж болох боловч ааваасаа хагацсан нь түүнд илүү их үүрэг хариуцлагаа ухамсарлах  дохио болсон гэдэг. 
    
Цэргээс халагдсаныхаа дараа Солонгосын алдарт найруулагч Пак Чан Үкийн “JSA” кинонд гол дүрийг бүтээв. Хойд өмнөд Солонгосын хил дээрхи харуулын цэргүүдийн өвөрмөц харилцааг харуулсан уг кино Солонгос байтугай дэлхийн хэмжээнд шуугиан тарьж, тэр хэмжээгээр И Бён Хоны нэр дэлхийн кино сонирхогчдод танил болж байлаа. Тэрээр уг кинонд монголчуудын үзэх дуртай Тэ Жангүм киноны од И Ён Э-тэй хамтарч тоглосон юм. 
 
Ийнхүү амжилтаа эрс ахиулсан тэрээр 2003 онд  “All in” /Монголын телевизээр  “Амьдралын ээдрээ”, “Гурван марал од”  нэртэйгээр гарч байсан/ драмд тоглов. Хөзрийн тоглоомын бүх бооцоогоо тавихад хэрэглэдэг хэллэгээр нэрлэгдсэн уг драм түүний хувьд  бас л амжилт дагуулж бараг нэрийн хуудас нь болсон гэхэд хилсдэхгүй. 

Төрөлх нэрнээсээ илүүтэйгээр энэ киноны гол дүр Ким Ин Ха-гийн нэрээр гадаадад алдаршсанаас үүнийг харж болно. Тус драм нь Европ, Америкийн ихэнх орон, Азийн бүх оронд гарч,  ялангуяа Японд жинхэнэ алдар хүнд дагуулсан юм. Мөн 2009 онд Японд ихэнх зургийг нь авсан “Iris” драм нь бас л үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ.


Хайр харуусал

И Бён Хон энэ мөчөөс эхлэн Азийн бүсгүйчүүдийн жинхэнэ шүтээн болов. Хувийн амьдрал дээр ч тэрээр үлгэр жишээ эр хүн бөгөөд өөрөө загварыг нь гаргаж бариулсан байшинтай, олон тооны загварын агентлагуудтай хамтарч гаргасан хувцасны загвартай гээд жентельмэн, жинхэнэ эр хүнд байх ёстой бүхэн түүнийх. Энэ бүгдэд ямар ч бүсгүй дурлах биз. Бас дээрээс нь олны танил хүн гэхэд элдэв шуугиан, шар мэдээнд нэр холбогдоод байхгүй. 


2003 оноос  “All in” драмд цуг тоглосон жүжигчин Сун Хе Гюу ( Song Hye Kyo )-тэй дурлалын романс үүсгэж эхэлсэн тухай хэвлэлээр гарч эхэлсэн. Манай үзэгчид  “Миний байшин”, “Зочид буудлын эзэн” драмд тоглосоноор нь эгдүүтэй хөөрхөн Сун Хе Гюуг сайн таних билээ. Хос хоёр ч үүнийг батлах гэсэн мэт олны дунд ил гарч эхлэв. Гадна, дотны фэнүүдийнх нь үзэж байгаагаар тэр хоёр маш сайхан бүр төгс хосууд бөгөөд одоо зөвхөн хурим хийх л үлдсэн гэгдэж байлаа. Гэвч удалгүй тэдний романс төгссөн юм. Учир шалтгаан нь нөхөрт л гарвал өөрийн бүх карьераа төгсгөх хэрэгтэй болсон  Сун Хе Гюуд байлаа. Харин тэр үүнийг хүсээгүй юм. Энэ мэдээ олны дунд нэлээн шуугиан үүсгэсэн бөгөөд И Бён Хоныг хаягдана чинээ хэн ч төсөөлөөгүй болоод тэр биз. 

Ингээд мань хүн бараг найман жил дур булаам гоонь эр хэвээрээ явжээ. Улмаар 2012 оноос залуу жүжигчин И Мин Жонтэй ( Lee Min Jung ) нэр нь холбогдлоо. Гэтэл бас л олныг шуугиулсан мэдээ гарсан нь 2013 оны 1-р сард И Мин Жонтэй хуримаа хийх товоо зарласан явдал юм. Энэ мэдээ олныг гайхшруулсан боловч 43 настай жүжигчин эрийн хувьд тийм ч гайхмаар зүйл биш л дээ. 

Япон тэгээд Холливуд

И Бён Хоны хамгийн том фэн клуб Японд байдаг. Түүнийг Японд очиход маш их шуугиан үүсдэг ба фэн бүсгүйчүүд нь бараг галзуурдаг гэж хэлж болно. Тэрээр Японд концерт тоглоно, хоол хийнэ, ток шоунд орно. Хамгийн гайхалтай нь Ин Ха ер нь юу л хийнэ бүгдийг талархан хүлээж авдаг байлаа. 2011 онд Японд болсон аймшигт цунамид өртсөн ард иргэдэд хамгийн түрүүнд тусламж үзүүлэн 700,000 доллар хандивласан байна.  Түүгээр ч барахгүй И Бён Хон нь Японы төв телевиз NHK-ийн 20 цагийн мэдээний шууд эфирт орсон анхны гадаад хүн болжээ. Энэ бүхэн нь түүнийг хилийн чанадад, дэлхийн дэвжээнд гарахад ихээхэн туршлага болж байв. Улмаар Азийн кино од болсон түүнийг Холливудын акулууд анзаарч эхэллээ. Холливуд бол Азийн нэг жүжигчин бүү хэл америкийн авьяаслаг жүжигчинд хүртэл хүрч очиход бэрх ертөнц шүү дээ. 

2009 онд Холливудын комик кино цуврал G.I. Joe: The Rise of Cobra-д туслах дүр бүтээв. Холливуд дахь түүний дараагийн алхам нь 2013 онд дэлгэцнээ гарах домогт жүжигчин Брюс Уиллисын амжилттай уран бүтээл болох тэтгэвэрт гарсан тагнуулчдын адал явдлыг дүрсэлсэн “RED” киноны хоёрдугаар ангид тоглож байна. Энэ кинонд кино урлагийн акулууд болох Bruce Willis, John Malkovich,  Catherine Zeta Jones,  Anthony Hopkins, Helen Mirren нартай тоглож байгаадаа өөрийгөө хязгааргүй азтайд тооцож байна хэмээжээ. 


2012 оны  зургадугаар сарын 23-ны өдөр И Бён Хоны хувьд мартагдашгүй өдөр байв. Энэ өдөр тэрээр  Hollywood Walk of Fame буюу Холливудын алдартнуудын гудамжинд Азийн жүжигчдээс анх удаа гарын хээгээ дарсан ази гаралтай жүжигчин болсон юм. 

Ийнхүү даруухан царай, зөөлөн инээмсэглэл, эелдэг төрхтэй жүжигчин маань хувийн амьдрал болоод уран бүтээлдээ амжилт арвинтай он жилүүдийг үдэж байна. 

төрсөн дүүтэйгээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (17)

  • окоо
    Тийм шүү
    2015 оны 02 сарын 28
  • hulan
    super man
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • zochin
    hi yuni omno amjilt hvsie minii hamgiin hvndeldeg jvjigchidiin neg ene 2015ond ervvl enh amjil bvteeleer dvvren baihiig hvsie
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • Бумаа
    Авцалдаагуй, ойлгомжгуй бичсэн бна.
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • хэн
    Үнэхээр цаанаа л нэг өвөрмөц дүр төрхтэй жүжигчин дээ. Инээмсэглэл нь ямар хөөрхөн гээч.
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • unshigch
    Aldartai jujigchin tand uran buteelin amjilt husen mendchilie.sain uils delgereh boltugai
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин
    ter casino toi kinonii emegtein huurhun shuu. mes zasal hugjuugui ueiin od bizdee?
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
    • окоо
      Тийм шүү
      2014 оны 12 сарын 05
  • Зочин
    ene zaluu urchin uein super star
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин
    gaihaltai sain jujigchin
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • nicole
    vnexeer gaixaltai zalu burxan min gej...
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин
    sain jujigchin
    2014 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин
    baidag l jiriin zaluu
    2014 оны 10 сарын 06 | Хариулах
  • Sarnai
    Seoulistic chi yag medej bga yu. Yag xarsan barimttai yu
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Seoulistic
    Ta nar ternii Sado- Mazohist sex -d durtaig ni medeh uu ? Solongosiin olon shar huudsaar nileen shuugij baigaad suuld ni namdsan um . Solongostoo ner hundee baraad Amerkiig baraadsan hun shuudee LOl .
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • kkkk
    delhiid nertei saih jujigchin shu amjilt husie
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • Fan
    Minii shutdeg jujigchn
    2014 оны 05 сарын 31 | Хариулах
  • nice
    zow zow
    2014 оны 05 сарын 27
  • kone
    saihan l bol oo
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
    • nice
      zow zow
      2014 оны 05 сарын 27
  • nice
    tme ajiltai orlogtoi amjilttai yawaa sn jvjigchin shvvv amjilt hvsie.
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
Сонин хачин