Зуны задгай шоу айсуй
2018/06/27

Энэ зуны гайхалтай мэдрэмжийг “Чингисийн Морьт Хөшөөт Цогцолбор” хүрээлэнд болох “Хүннү” хөгжмийн наадмаас мэдэрч болох нь ээ. Зургадугаар сарын 29-нд болох тус наадам энэ жил таван нас хүрч байгаа. Зохион байгуулагчдын хувьд туршлага нэлээд хуримтлуулсан нь гарцаагүй, нэг илрэл нь залуучуудын амрах орчныг хүртэл бэлтгэсэн гэсэн. Түрүүлж наадмын талбайд очсон эхний 300 хүнд майхан босгох тусгай асар гаргасан байна.

Хөгжмийн наадам 16 цагийн турш тасралтгүй үргэлжилнэ. Хэдий хотоос зайдуу ч гэсэн залуус хэдийнээ тийш нь жим гаргаж эхэлсэн сурагтай. Аргагүй дээ, дэлхийд танигдсан The Black Eyed Peas хамтлагийн Apl.De.Ap урилгаар ирнэ гэж байгаа. Бас залуучуудын сонсох дуртай JJ, Wolfizm, Tsetse, Thunder хэмнэлийг мэдрүүлэгч DJ Line Up, DJ Looni, DJ Tulga, DJ Billy, Tulgaa DMF нар хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ. Мэдээж ийм догдлол дүүрэн өдрийг хүсэн хүлээн суугаа хүмүүс олон биз ээ. 

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин