500 ширхэг хэвлэгдсэн УЛААН ПЯНЗ
2018/06/23

Монгол пянзны тэсрэлтийг “Лемонс”-чууд хийлээ. “Рэд” нэртэй цомгоо “Лемонс” хамтлагийн гишүүд пянз болгон Японд таван зуун ширхэгийг захиалан хийлгүүлжээ. 

Пянзны нээлт зургадугаар сарын 23-нд "Choco Metropolis Club"-д 19:00 цагаас болох ба энэ өдөр "The Lemons" хамтлаг бүрэн хэмжээний тоглолт хийх юм. Тоглолтод Бат-Оргил /Аж Богдын Харуул/, Оргил /Болор хамтлаг/, Magnolian оролцоно. Хүмүүсийн өмнө сонсож байгаагүй мэддэггүй дууг сэргээн дуулахаар шийджээ. Нээлтийн дараагаар тус пянз Hi Fi, Orange records, PC mall, E-mart-ийн салбаруудаар 89000 төгрөгөөр худалдаанд гарна.

Харин нээлтийн үеэр 69000 төгрөгөөр авах боломжтой ба үзэгчдийн дунд тэмцээн зохиож, пянз тоглуулагч бэлгэнд өгөх зэрэг олон гэнэтийн бэлэг барих гэнэ. Азтай үзэгч та, PC mall-ийн нэрэмжит “Пянз тоглуулагч”-ийн азтан болох нээ. 

Хамтлагийн дуучин Ц.Одбаяр “Пянз илүү өргөн зурвастай, чанартай дуугаралттай байдаг. Тиймээс бодитой, амьд сонсогдож чаддаг юм. Ийм ч учраас дэлхийн олон уран бүтээлч цомгоо CD болон пянз хэлбэрээр хэвлүүлдэг. Цаашид бүх цомгоо пянз болгохоор төлөвлөж байна. Дэлхийд тогтсон энэ соёлыг түгээхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэлээ. Дашрамд дуулгахад “Рэд” цомгонд бидний сайн мэдэх “Хайртай”, “Мэлхий гүнж”, “Элэг бөөр”, “Улаанбаатарын үдэш”, “Цэнхэр нүд”, “Гэрэлт хотын гудамж”, “Харах дуртай” зэрэг дуу багтжээ.

Т.БАТЦЭНГЭЛ
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин