Чөлөөт уран бүтээлч Чойжоогийн дууг мэдэхгүй хүн ховор биз. Гоё дуулдаг, гоё дуу зохиодог Чойжоо “UB Fest” асарт найзуудынхаа хамт хөгжилдөх мөчтэй таарлаа. Дуулсан дуунууд нь залуусын зүрхэнд хүрдэг болохоор тэр үү, зүгээр л найзуудтайгаа хөгжилдөж суусан түүнийг олон хүмүүс хэзээний хүрээлж, дахиад дуулуулахыг хүсч байв.
"Улаан малгайт" дууг нь гэхэд хөлбөмбөг үзэхээр ирсэн хүмүүс хэдэнтээ дахиулаад амжсан. Азтай үзэгчид гэж өөрсдийгөө тодорхойлсон хөлбөмбөгийн фэнүүд асарт тухлангаа Чойжоог сонсоод, сонирхолтой байх нь гарцаагүй биз.
Т.БАТЦЭНГЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна