Хайрын аялал
2018/06/20

“Гэгээн муза” наадмын тэргүүн шагналыг хоёр удаа хүртсэн бүсгүй ховор. Авьяас чадвар, цаг хугацааг мэргэжилдээ тууштай зориулан амжилтад хүрч чадсан адтай бүсгүй бол Д.Оюунзул. Тэр их ажлын дараа, хайртай ханьтайгаа аялахаар шийджээ. Халамжит нөхөр Одтойгоо Архангайгаас Хөвсгөл маршруттай аялалд гарсан талаараа тэрбээр “Ойрын аянаас холын аян” гэсэн уриатай аялж явна хэмээн сошиал хуудаснаа хуваалцжээ.

Хосууд Элсэн тасархай, Тэрхийн цагаан нуур, Хархориноор дайран, Хөвсгөлийн "Жанхай" амралтыг зорьж очжээ. Хайрын аялалдаа дэгжин бүсгүй Д.Оюунзул дээлээр гоёсон харагдана. Монголжин царай зүстэй болохоор ч тэр үү дээл сайхан зохидог. Халууцуулахгүй, дааруулахгүй дээл мину гэж ирээд дээлтэй аяллаа магтсаныг бодоход монгол үндэсний хувцас өмсөх дуртай бололтой. 

Т.БАТЦЭНГЭЛ

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин