"Эмоци" продакшны залуу жүжигчин Б.Номин хамт олныхоо дунд ёстой л нэг цор ганц гүнж гэмээр харагдаж байлаа. Ганцаараа эмэгтэй болоод ч магадгүй тэгж нүдэнд туссан байх. Авьяастай, авхаалжтай бүсгүй ажлаа хийж яваа нь энэ шүү. Бидний сайн мэдэх Паркийн “Соёолж” асарт дэлхийн хөлбөмбөгийн нээлт эхлэхээс өмнө үзэгч түмнийг баясгахаар ирж яваад дуранд өртжээ. Хүмүүс ч тэдний тоглолтод сэтгэл хангалуун, ёстой л нэг элгээ хөштөл инээж харагдана лээ. Хөөрхөн хүүгийн ээж, айлын гэрийн эзэгтэй болсон ч ажлыг бол амжуулж, хүмүүсийг инээлгэж л явна.
Т.БАТЦЭНГЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна