Ж.Энхбаярын офицер хүү онгоцны үйлчлэгчийн албанд шилжлээ
2018/06/12

Батлан хамгаалахын сайд өвөөтэй, сайд аавтай байна гэдэг сайрхах зүйл биш гэж үү. Жинхэнэ зэвсэгт хүчнээс төрсөн гэр бүлийн үр удам гэсэндээ Ж.Энхбаяр гишүүн хөвгүүдээ Орост, Америкт цэргийн сургуульд илгээсэн байдаг. Том хүү нь ОХУ-д офицер болсон бол дунд хүү Э.Мөнхсүлд нь АНУ-д мөн л цэргийн сургууль дүүргэсэн офицерийн мөрдэстэй хархүү. Хэсэг аавынхаа бизнест тусалж, энэ салбарын эрдэм ухаанд сурсан Э.Мөнхсүлд шинэ зуныг онгоцны бүхээгт өнгөрүүлж байна.

Тодруулбал, тэр МИАТ компанийн олон улсын нислэгийн багт орж, онгоцны үйлчлэгчээр ажиллах болжээ. “Буян”-гийн Б.Жаргалсайхан охиддоо юм үзүүлж, амьдрал сургахын тулд гадаадад гэрийн үйлчлэгчээр ажиллуулж байсан хэмээх сайн туршлагаас ноён Ж.Энхбаяр жишээ авсан юм байх л даа. Бусдаар “Газар” хэмээх эзэнт гүрэн бүхий том бизнестэй Ж.Энхбаярт хүүгээ “хар ажил”-д зүтгүүлэх хэрэг юун.

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    Сургуулиа онц төгссөн шүү дээ.Юун хөөгдөх.
    2018 оны 06 сарын 15
  • Зочин
    surguuliaasaa huugdsun bizdee tugsuj chadaagui ih shaahiimaa
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Сургуулиа онц төгссөн шүү дээ.Юун хөөгдөх.
      2018 оны 06 сарын 15
  • MIAT.
    Ongotsny uilchlegch hieh ni, har bor ajil gedeg bainshtee.
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • MIAT.
    Ongotsny uilchlegch hieh ni, har bor ajil gedeg bainshtee.
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Өөөөөө
    Ухаантай аав хүү 2 байнаа.
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин
    nuguu sain huu munuu.muuhai evgui huuhnees salj chadsan bol uneheer sain bn.ene saihan huud hani haanaas mundahav
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
Сонин хачин