Одонтой ээжүүдийн мисс маргааш тодорно
2018/06/11

Олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн, одонтой ээжүүдийн дунд анх удаа гоо ээж шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна. Монгол улсын хэмжээнд анх удаа "Алдарт эх"-ийн 1, 2-р одонтой үзэсгэлэнт ээжүүдийн дунд зохиогдож буй "Mrs.Mongolia World 2018-Гоо ээж" уралдаан маргааш Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно. 

Тэд зөвхөн гоо үзэсгэлэнгээрээ бус ур авьяасаараа өрсөлдөнө. Улсад анхдагч болж байгаа энэ уралдааны зорилго "Зөв гэр бүлээс-Зөв хүүхэд, Зөв хүүхдээс-Зөв нийгэм төлөвшинө. Үүнд ээжүүдийн үүрэг оролцоо ихээхэн чухал" гэдгийг ойлгуулан уриалахад оршиж байгаа. 

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • smile
    Залуу ээжүүд тасархай бна өө
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
Сонин хачин