Гэр бүлийн хүндлэл гэж энэ
2018/06/08

“Хүлээцтэй, нэг нэгийхээ үгийг тэвчин сонсож байж л урт удаан хамт амьдарна шүү дээ” гэж сургамж өгдөг хүмүүс бол Ардын жүжигчин П.Цэрэндагва, түүний гэргий Д.Мэндбаяр нар. 15 насны зөрүүтэй амьдралын сайхан хань, урлагийн алтан партнерууд нэгэн үеийн төлөөлөл болсон үлгэр жишээ гэр бүл билээ. Урлагт 60 шахам жил үнэнчээр зүтгэж, “Энэ хүүхнүүд үү” киноноос улбаатай залуу насны дүрээ алтан үеийн сайхан бүтээлүүдэд мөнхөлсөн Ардын жүжигчин Д.Мэндбаяр нөхрөөсөө 15 насаар эгч гэхэд нас чацуутан юм шиг л харагддаг. Арга ч үгүй биз, урлагийн хүмүүсийн сэтгэл нь ч, төрх нь ч залуухнаараа байдаг гэдэг бус уу. Харин тэд энэ удаа нөхрийнхөө тоглосон киноны баярыг хуваалцаж яваа нь энэ. Үргэлжийн мөнх залуу насны хайраар бие биенээ хайрлаж, хүндэлж явдаг эрхэм гэр бүл бидний дуранд ийнхүү тусчээ. 

ЭХ СУРВАЛЖ: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • Zochin
    Heden nastai humuus uym be? Nuhur n 70 ehner n 85 tai uymu?
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин
    yalgarah yum alga.dagaad adilhan bolchihdog yum baih daa
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Zochin
    Gaihaltai , saihan buuraluuddaa eruul enh saihan buhnii deediig husie
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Uugii
    Saihan hair baina daa. Az jargal husii
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Анх гэрлэж байхад нь ямар их хэл ам дагуулаа болдоо.
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
Сонин хачин