Драмын театр гэх өндөр босготой айлын өнгөлөг, авьяаслаг, залуу жүжигчин Н.Баярмааг “Алсын удирдлага” киноны гол дүрийг бүтээж байснаар нь бид сайн мэднэ. Н.Баярмаагийн хувьд театраас зарласан шилдэг дүрийн уралдаанд ”Нора”-гийн дүрээр гуравдугаар байр эзэлж байсан нь түүнийг хэр чансаатай жүжигчин болохыг үнэлсэн шалгуур байж. Одоо Драмын театрын сайхан бүсгүйчүүдийн эгнээнд багтаж, шинэ өнгө төрх болж яваа түүний хувийн амьдрал нилээд нууцлаг. Ямар ч байсан нэгэн ярилцлагадаа охинтой гэдгээ хэлж байсан жүжигчин бүсгүй анх удаа ийм нэгэн залуугийн хамт үзвэрийн газарт тааралдлаа. Хамт яваа залуугаа халхалж нуух гэж оролдсон ч аргагүй харц тулгарсан нь энэ. Сайхан бүсгүйтэй Сараагийн тоглолт үзэхээр ирсэн залуу хэн болохыг цаг хугацаа харуулах биз ээ.
ЭХ СУРВАЛЖ: ГРАНД СЭТГҮҮЛ
Сэтгэгдэл (5)