Цөөн хэдэн хоногийн дараа ОХУ-д “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрт оролцон, 21 дэх удаагийн ДАШТ-ий нээлтэд жагсах Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар бяцхан хөлбөмбөгчидтэй хамт хүүхдийн баяр тэмдэглэлээ.
Залуу төлөөлөгчид маань хүүхдүүдийн амттанд бялуурч, хотын түгжрэлд нэгэн хэвийн байдлыг өнгөрөөдөг “Хөлбөмбөг нөхөрлөлийн өдөр” арга хэмжээгээр эвдэхийг хичээсэн юм. Агаар салхинд, байгалийн сайханд хөлбөмбөгийн төлөө хүсэл сонирхолоо нэгтгэсэн хүүхэд багачууд цагийг зугаатай өнгөрөөж, “Хөлбөмбөг нөхөрлөлийн өдөр” арга хэмжээний гол утга санааг амилуулж чадлаа.
Зургадугаар сарын 08-15-ны хооронд Москва хотод болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд 1500 гаруй хүүхэд оролцоно. Тэрхүү наадамд эх орноо төлөөлөн, Монгол улсаа сурталчилах эрхэм үүрэг хүлээсэн Ш.Эрхэс, Э.Даричулуун нар өдийг хүртэл олон зүйлтэй танилцахын зэрэгцээ, “Хөлбөмбөгийн нөхөрлөлийн өдөр”-өөр дамжуулан хөлбөмбөгчин найзуудддаа мэдээлэл түгээж, мэдлэг ур чадвараа хуваалцлаа.
Эх сурвалж: МХБХ
Сэтгэгдэл байхгүй байна