Хүндийг өргөлтийн М.Анхцэцэг ээж болох бэлтгэлдээ орлоо
2018/06/06

Хүндийг өргөлтийн спортоор бүсгүйчүүд байтугай эрчүүд ч хичээллэх  амаргүй. Н.Баярмаа гэдэг ганц тамирчинтай юм шиг гадагшаа явсан амжилт нь ихэвчлэн түүгээр овоглодог байсан хүндийг өргөлтийнхөн Бээжингийн олимпиос хойш түүнийг залгамжлах шинэ одтой болсон нь М.Анхцэцэг байсан юм. Их аварга Асашёорюү тэргүүтэй алдар нэр, бэл бэнчинтэй бизнесмэнүүд Анхаад чамгүй анхаарал тавьж, тэмцээн, уралдаанд нь зүтгүүлсний хүчинд Монголоос анх удаа өөрийн төрөлдөө Дэлхийн аваргын хүрэл медалийг авчирч чадсан. Ази тивийн аварга, Оюутны дэлхийн аварга гээд олон улсад нэгэнт танигдсан түүнд АНУ, БНСУ, Узбекстан зэрэг олон орноос өндөр цалинтай иргэншил солих хүсэлт ирсэн ч алийг нь ч зөвшөөрөөгүй юм. Оносон ч байж магадгүй, алдсан ч байж магадгүй. Монголд тамирчин байх хэцүүг тэр хамгийн сайн мэдэх ч эх орныхоо өмнөөс өрсөлдөхөөр үлдсэн нь мэдээж бидэнд бол сайхан л сонголт. Гэхдээ сайн тамирчнаа санхүүгийн асуудлаас болж хүрэх ёстой амжилтад нь хүргэж чадахгүй байх вий гэсэн болгоомжлол түүний үнэнч фэнүүдийн дунд нэг хэсгээр тогтохгүй байдаг.

Хүнд туухай өргөдөг ч хөөрхөн, царайлгаараа спортын охидоосоо ялгардаг М.Анхцэцэг маань харин урлагийн бэр болсон нь тодорхой боллоо. Спортын төв ордноос салдаггүй Анхаа саяхан Драмын театрын улаан хивснээ алхаж, “Гэгээн муза”-д нөхрөө дэмжихээр ирэхдээ хөл хүнд болсноо нуусангүй.

Түүний нөхөр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золжаргал. “Гэгээн муза” наадмаас хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн нь хосуудын баяр дээр баяр нэмжээ. 

М.УРИН
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Zochin
    Ene zaluu n harin shildeg jujigchin 2018 bolson biz de?
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • a
    heleed yughev
    2018 оны 06 сарын 07
  • өах
    Ёстой ёстой. Хайран олимп, дэлхийн аварга. Муу золиг чинь олигтой жүжтглэж чадахгүй байж дээрээс нь амжилт үгүй хийнэ гэнээ
    2018 оны 06 сарын 07
  • Damn
    Тэр банди нь бэлгэвч хэрэглэхэд яадаг туучий вэ! Ганц найдварыг маань үгүй хийчихлээ.
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
    • a
      heleed yughev
      2018 оны 06 сарын 06
    • өах
      Ёстой ёстой. Хайран олимп, дэлхийн аварга. Муу золиг чинь олигтой жүжтглэж чадахгүй байж дээрээс нь амжилт үгүй хийнэ гэнээ
      2018 оны 06 сарын 06
Сонин хачин