Төрийн соёрхолтоор асруулагч
2018/06/06


Тэр маш сайн аав. Хүүхдийн тоглоомын төв, дэлгүүр, худалдааны төвийн хүүхэд саатуулах хэсэгт үе үе түүнтэй таарах нь бий. Төрийн соёрхолт аавыгаа “асрагч” болгосон бяцхан хүү одоо тоглоомын төв зэрэгт саатахаа больж, аавтайгаа кино ший үзсэн догь эр болжээ. Тав хол гарсан хойноо бяцхан ханхүүгийн аав болсон түүнд хүүтэйгөө хөтлөлцөн алхах нь хамгийн том аз жаргал байлгүй яахав. 

Хүүгийн ээж нь “Шувууд нутаг буцах болоогүй” дууны клипэнд тоглож, жүжигчний авьяас, бүсгүй гоо сайхнаа гайхуулж явсан Отгончимэг хатагтай. Төрийн соёрхолтод охин, хүү хоёр төрүүлж өгсөн. Охин Биндэрьяа нь аав, өвөөгийнхөө удам судрыг өвлөж, урлагийн сургуульд суралцсан гэдэг.

Ц.Төмөрбаатар гавьяатын том хүүг Т.Анар гэдэг. Ааваасаа тусдаа өссөн ч мөн л удмын авьяасыг нь өвлөсөн Т.Анар “Чонын алтан шагай”, “Улаан эрэг”, “Ану хатан”, “Улаан дөрвөлжин” кинонд тоглосон.

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин