LAMBO хөлөглөх хөрөнгөтөн хэн бэ?
2018/06/05

Сайн унаа, сайхан хүүхэн хараад шүүрс алдахгүй өнгөрөх эр хүн гэж хаа байхав. Саяын хэдэн өдөр сошиал сүлжээнд ёстой л харчуулын хорхойг гозолзуулж, аазгайг хөдөлгөсөн төмөр хөлгийн зураг хөврөв. Тэр нь дэлхийн толгой баячууд, Холливудын чинээлэг оддын унаа болсон Lamborghini гаалийн агуулахад буух үеийн агшин. Нэг ч биш бүр улаан, шар хоёр гялтганасан ганган Lambo-г захиалж ачуулсан эрхмийн нэг нь “Алтайн хүдэр”-ийн босс Ч.Базараа. Нөгөө нь түүний хамтрагч, “Алтайн хүдэр”-ийн Гүйцэтгэх захирал эрхмийнх гэсэн.

Монголд анхлан орж ирсэн “Lamborghini”-ийн шар нь Италийн тансаг зэрэглэлийн авто үйлдвэрлэгч Lamborghini компанийн нэрийн хуудас болсон топ загвар Aventador. Испанийн тулаанч бухын нэрээр нэрлэгдсэн энэ машины үнэ $420000-оос эхэлнэ. “Мангас” мэт V12 хөдөлгүүртэй. Загвар, хийц болоод хурд, хүчний талаар энд дурдах нь илүүц.

Харин улаан нь Lamborghini Huracan. Үйлдвэрлэгчийн санал болгосон үнэ 320 мянган ам.доллар. Мөн л тулаанч бухын тэмцээний ялагчийн нэрээр нэрлэгдсэн. Lamborghini-г үүсгэн байгуулагч Феручо Ламборгини дөрөвдүгээр сарын 28-нд буюу үхрийн ордонд төрсөн. Тиймээс ч Lambo-ны загварууд бүгд бухын нэрээр нэрлэгдсэн байдаг гэнэ.

Дэлгэрэнгүйг ГРАНД СЭТГҮҮЛ №107 дугаараас уншина уу.  Баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    Ийм машин Монголд унах гэж оролдох хүнийг хараад тархиний хэмжээ нь жижиг хүн байна даа гэхээс өөр юм олдохгүй нь. Чааваас амихандаа баянгаа харуулж ядаж буй бололтой.
    2018 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин
    iim uynuudiig barij xoribol taarn mongoliin xamag xorongiig tsolmcnood icnij amidardag cn boloosoi nygel nydeeree 1 odor goojix tsag irne
    2018 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зз
    Монголын хамаг баялагийг цөлмөчихөөд, ажилчдынхаа цалинг ч өгч чадахгүй новшийн хулгайч л ингэнэ ичиж үхээч Базар нэртэй бузар новш
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин
    ойлгож ядах юун хөөргийг яах гэж авдын байнга хөөрөгний тамхи татаад явдаггүйтэй л ижил
    2018 оны 06 сарын 08
  • Kkk
    Mongol ulsiin gazar shoroo tegeed lambo bolj huvirch bgaa yumuu
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин
    Монголд ийм машинаар яадаг байна, лав л унах гэж авчраагүй байх, ямар энүүгээр давхих зам байх биш, зэрэг зиндаагаа харуулах л гэсэн юм болов уу
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
    • Зочин
      ойлгож ядах юун хөөргийг яах гэж авдын байнга хөөрөгний тамхи татаад явдаггүйтэй л ижил
      2018 оны 06 сарын 05
Сонин хачин