“Эко” Даагий гэвэл Улаанбаатарынхан андахгүй. Ажлын гараагаа “Сөүл” салоноос эхэлж байсан дайчин шаргуу, турьхан бүсгүй өнөөдөр “Эко салон” хэмээх их айлыг удирдаж яваа. Мөнгө олох нэг хэрэг. Мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлах бас нэг хэрэг. Даагий нэрээрээ бүсгүйчүүдийн танил болсон Т.Оюунжаргал салоныхоо дэргэд олон арван залуусыг сургаж, дадлагажуулсан “өндөр ээж” гэж болно. Төгсөгчид нь өөрсдийн гэсэн салоноо нээж, тусдаа гарсан, мөн тооны төгсөгчид нь салондоо ажиллаж буй тооноос түүний нийгэмдээ оруулж буй хувь нэмрийг харж болно.
“Эко салон” анх халгай эмчилгээгээр үсгүй, үстэй хэн бүхний “нарыг гаргаж” байсан. Одоо харин үйлчилгээгээ бүр ч дэвшилтэт хэлбэрт оруулж, Испанийн алдарт “үсний уураг” гэгддэг TAHE брэндээр монгол бүсгүйчүүдийн үс зүсэнд анхаарах болсон. Харшилтай, хөхүүл, жирэмсэн гээд хэн ч болов байгалийн гаралтай, дээд зэргийн будгаар үсээ будуулах боломжтой. Ямар ч асуудалгүй гэсэн үг. Хамгийн гол нь салбартаа танигдсан мэргэжлийн хүн туршлага, мэдлэгтээ тулгуурлан, тусгайлан сонгосон болохоор үр дүн болоод сэтгэл ханамж full байх нь гарцаагүй.
ЭХ СУРВАЛЖ: ГРАНД СЭТГҮҮЛ
Сэтгэгдэл байхгүй байна