Тансаг зэрэглэлийн гутал үйлдвэрлэлтээрээ дэлхийн luxury зах зээлд ноёрхдог Christian Louboutin брэндийг монголчууд ч андахаа больсон цаг. Улаан улт туфль өмссөн л бол зэрэг зиндаа илэрхийлдэг гэх үү дээ. Тэгвэл тэр айхтар брэндийн нүүр царайгаар “Тютю” М.Цэрэндолгор сонгогдсон гэвэл та ч, бид ч баярлах нь зүйн хэрэг мөн биз. Тус брэндийн инстаграм хуудсанд өвөрмөц тод будалт бүхий ази төрхтэй Цэдогийн зураг заларч байгааг харах юутай бахархалтай.
Ер нь эгэл жирийн гэр бүлд төрж өссөн энэ охины fashion болоод celebrity карьер дэлхийн дэвжээнд Монголын нэрийг дуурсгах нигууртай болоод явчихсаныг энэ мэтээс харж болно. Эх орондоо бол “Тютю” киноны гол дүрээр танигдсан тэрбээр залуу нас, гоо үзэсгэлэн хамгийн гол нь сайн боловсрол төлөвшилөөрөө харийн улс орнууд тухайлбал жүжигчний мэргэжлээр сурч буй Москвагийн театр урлагийн их сургуульдаа хэдийнэ алдаршсаныг Christian Louboutin-ы нүүр царайгаар сонгогдсоноос нь харж болно. Цэл залуухан, гоо эрхэмсэг Цэдодоо улам их амжилт хүсье. Жигүүрээ дэвэн дэвэн улам өндөрт нисээрэй, шувуухай минь.
ЭХ СУРВАЛЖ: ГРАНД СЭТГҮҮЛ
Сэтгэгдэл (2)