“Алдрын од” одонт Харанга хамтлаг ирэх 2019 онд болох 30 жилийн ойгоо угтаж “Хайрла...” нэртэйгээр тоглолтоо хийх гэж байгаа билээ. Харанга хамтлаг 1989 онд “Амьдрал” тоглолтоо хүргэснээс хойш бүрэн хэмжээний 20 гаруй тоглолтоор үзэгч сонсогчиддоо бэлэг барьсаар байгаа билээ. Энэхүү “Хайрла...” тоглолтонд зориулж үе үеийн зарим хит дуунуудаа шинэчлэн найруулснаар та бүхэнд хүргэхээр болж.
Анх 1993 онд “Амьддаа бие биенээ хайрла” хэмээх дууг гаргаж байсан ч, олноо танигдаагүй энэ дуугаа тоглолтын гол дуугаа болгон үзэгчиддээ зориулан бие биенээ хайрлан, хүндэтгэх “Хайрла” challenge эхлүүллээ. Бас нэгэн гэнэтийн бэлэг нь хэрвээ та ойр дотны хайртай хүнээ уурлуулж бухимдуулан, гомдоосон бол уучлалт гуйх боломжийг Харангын “Хайрла...” тоглолтонд зургаадугаар сарын 8,9-нд ирсэн хэн бүхэнд олгож байгаа юм байна шүү.
Т.БАТЦЭНГЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна