”Харанга” хамтлаг ”Хайрла” тоглолт хийнэ
2018/05/24

“Алдрын од” одонт Харанга хамтлаг ирэх 2019 онд болох 30 жилийн ойгоо угтаж “Хайрла...” нэртэйгээр тоглолтоо хийх гэж байна. "Харанга" хамтлаг 1989 онд “Амьдрал” тоглолтоо хүргэснээс хойш бүрэн хэмжээний 20 гаруй тоглолтоор үзэгч сонсогчиддоо бэлэг барьсаар байгаа билээ.

Энэхүү “Хайрла...” тоглолтод зориулж үе үеийн зарим хит дуунуудаа шинэчлэн найруулснаар та бүхэнд хүргэх гэж байна. Бидний одоо амьдарч буй нийгэмд сайн зүйл олон хэдий ч бухимдаж уурласан, заримдаа аливаад маш догшин хэрцгий хандаж байгаа нь хэн бүхний нүднээ харагдаж сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгааг эрхэм дүү нар мэдэж байгаа.

Хүмүүсийн хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандах хандлага зэрэг аливаа үйлдлүүддээ “Хайрла” гэдэг үг болон илэрхийллийг бүрэн мартсан мэт. Тиймээс бид нийгэмд хандаж аугаа яруу найрагч О.Дашбалбарын бичсэн “Амьддаа бие биеээ Хайрла хүмүүсээ” хэмээн бидний МЭДДЭГ мөртлөө МЭДДЭГГҮЙ... Магадгүй мэдэхийг ч ХҮСДЭГГҮЙ энэ үгийг та бүхэндээ дахин дахин энэ тоглолтоороо хүргэх болно.

"ХАЙРЛАГТУН” хэмээн
“ХАРАНГА”-аа дэлднэм
СОНСОХТУН, НЭГДЭХТҮН!

Тасалбарыг ticket.mn сайтаар худалдаалж байна.

•    Хаана: UB Palace-ын концертын их танхим
•    Хэзээ: 2018 оны 6-р сарын 08,09 19:00 цагт
•    Тасалбарын үнэ: 35000₮, 50000₮

Хэвлэлийн хурал: Хүүхэд залуучуудын 49-р гудамж театр
Холбоо барих: 90152411, 95000999, harangafan@gmail.com
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин