Аймшгийн, тулаант төрөл хосолсон “Дайн” киног үзэх 4 шалтгаан
2018/05/22

Америк, Монголын хамтран 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн “Дайн” буюу “War” уран сайхны кино тавдугаар сарын 21-нд iCinema кино театрт нээлтээ хийлээ. Энэ киног үзэхийг хүссэн хүн бүрт зориулан, үзэх ёстой дөрвөн шалтгааныг жагсаалаа.

   Залуу уран бүтээлчдийн сэтгэлгээний онцлогыг мэдрэхийг хүссэн, хэт мэдрэмтгий биш, хүнд мэдрэмжийг хүлээж авах дуртай хүнд зориулсан гэж хэлж болно. 

   2     Энэ кино нь хэтэрхий харанхуй, хэцүү амьдралыг харуулсан ч таны айж байгаа, тэмцэж байгаа зүйл маш жижигхэн зовлон гэдгийг өөрөө ойлгохыг хүссэн хүн бүрт нээлттэй.

  3   Монголд анх удаа бүтээсэн аймшгийн, тулаант жанр хосолсон кино. Киноноос хэцүү ч гэсэн сэтгэл хөдлөлийн тулсан мэдрэмжийг мэдрэх болно.

  4   Жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаярыг та бид үргэлж хөгжилтэй, инээдтэй дүрээр нь мэднэ. Харин энэ удаа тэр  “Дайн” киноны гол дүрд тоглохдоо өөрийгөө эвдэж, эсрэг дүр бүтээжээ. 

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин