Хунтайж Харри болон Меган Маркл нарын гэрлэх ёслол өнгөрсөн бямба гаригт буюу тавдугаар сарын 19-нд Виндзорын цайз дотор байрлах Гэгээн Жоржийн сүмд болсон билээ. Одоо ч мэдээлэл нь хуучраагүй байгаа хуримын ёслолын албан ёсны гэрэл зургууд олон нийтэд ил болж эхэллээ.
Сонирхуулахад, хуримын ёслол болохын долоо хоногийн өмнө хатан хаан II Элизабет "Instrument of Consent" гэх албан ёсны баримт бичиг дээр гарын үсгээ зурж, ач хүүдээ сүйт бүсгүйтэйгээ гэрлэх зөвшөөрлийг өгчээ.
Хуримын дараа Хааны гэр бүл албан ёсоор хөрөг зураг авхуулсныг Кенсингтоны ордны хэвлэлийн алба олон нийтэд дэлгэсэн юм.
Меган болон Харри нарын зургийг энэ удаад ч мөн Алексей Любомирский дарсан байна. Тэрээр Vogue, Harper's Bazaar, Numero гэх зэрэг сэтгүүлийн нүүр хуудасны зураг авдгаараа олонд танигдсан бөгөөд мөн Анжелина Жоли, Наоми Кэмпбелл, Жулианна Мур зэрэг супер одуудын хөрөг зургийг дарж байсан туршлагатай гэрэл зурагчин.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна