Загварын ертөнц ганцхан эмэгтэйчүүдээр хязгаарлагдахгүй. Английн кино найруулагч Matthew Vaughn адал явдалт “Kingsman: The Secret Service”киногоороо эр хүн бүрийн суралцвал зохих хувцасны соёлыг киноны гол дүр Gary-гаар харуулсан байдаг.
Монгол Gary, ягаан театрын мөнхийн жентельмэн, балетын эцэг Б.Жамъяандагва тун саяхан “Гранд”-ын дуранг мялаав. Түүнийг хайнга, замбараагүй, сул чөлөөтэй хувцасласан байхыг харсан хүн ер нь үгүй байх. Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар хэмээн ард олондоо хүндлэгддэг Б.Жамъяандагва гуай өдгөө 86 нас сүүдэр зооглож яваа. Загварт нас хамаарахгүй гэдгийг залууст үлгэрлэж буй өнөө цагийн жинхэнэ жентельмэн гэвэл түүнийг л гэхээс аргагүй.
Цэх сайхан алхаа, үс засалт, өөгүй,цэмцгэр хослол, хүзүүндээ зангидсан алчуур... Энэ бүгд түүний өдөр тутмын л имиж. Мэдээж тэр хэзээд дуртай Dior-оо сэнгэнүүлчихсэн л яваа. Монголын балетын урлагийн уул оргил болсон энэ эрхэм хүрэмнийхээ халааснаас чихэр гаргаж ирвэл битгий гайхаарай. Тэр бас стиль, имиж, хувцаслах соёлдоо үнэнч шиг амтат чихэрт хэзээний дуртай.
ЭХ СУРВАЛЖ: ГРАНД СЭТГҮҮЛ
Сэтгэгдэл (3)